Гадаад мэдээДЭЛХИЙНИЙГЭМНийгэм мэдээ

Судан: Монгол иргэдийг аюулгүй газарт хүргэлээ

АНУ-ын ТНБД Антони Блинкений хэлснээр Суданд тулалдаж буй талууд даваа гарагийн шөнө дундаас эхлэн 72 цагийн турш гал зогсоохоор тохиролцсон байна.

Галт мөргөлдөөн энэ сард гарснаас хойш гурав дахь удаагаа гал зогсоохыг зарлаж байгаа ч нэг ч удаа бүтээгүй билээ. Ноён Блинкений хэлснээр, арми болон хагас цэрэгжүүлсэн Шуурхай дэмжих хүчин (RSF) хооронд 48 цагийн хэлэлцээний үр дүнд тохиролцоонд хүрсэн байна.

Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр мөргөлдөөн эхэлснээс хойш 400 орчим хүн амь үрэгджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Суданд болж буй хүчирхийлэл нь бүс нутгийг бүхэлд нь болон цаашлаад гамшгийн хэмжээнд хүрэх эрсдэлтэйг анхаарууллаа.

Гал нээснээс хойш тулалдаанд сүйрч буй нийслэл Хартумын оршин суугчдыг гэртээ үлдэхийг уриалсан ч хоол хүнс, усны нөөц нь багассан байна. Бөмбөгдөлт нь усны хоолой гэх мэт гол дэд бүтцэд нөлөөлсөн бөгөөд энэ нь зарим хүмүүс Нил мөрний уснаас уухаас өөр аргагүй болсон гэсэн үг юм.

Гал зогсоох хэлэлцээр нь энгийн иргэдийг хотыг орхин гарах боломжийг олгоно гэж найдаж байгаа. Тэр ч утгаараа гадаадын засгийн газрууд иргэдээ тус улсаас нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлж буй.

Тэгвэл тус улсад буй манай улсын хоёр иргэн ч аюулгүй бүсэд очжээ. Тодруулбал, тэднийг өнгөрсөн орой Улаанбаатарын цагаар 21.00 цагийн үед аюулгүй байршилд буюу Порт Суданд автобусаар очжээ. Тус хот нь нийслэл Хартумаасаа 900 км зайд байрладаг юм.

Эцсийн байдлаар хэчнээн иргэн дүрвэсэн нь тодорхойгүй байна.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
batuaj0
batuaj0

эр хүн олзноос гээд суданд очсон байхдаа. Монгол улс хоёр ч гэсэн хүнээ аварлаа. Овоо шив.

АРД
АРД

Өөрсдөө л автобусанд суугаад аюулгүй газар очсон юм аа даа.

Холбоотой мэдээ

Back to top button