Ерөнхий сайдад дэмжигдсэн Т.Доржханд гишүүний санал

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.05/ хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд гишүүн уриалга гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авав.
Тэрбээр “Сонгуулийн жагсаалтад болж бүтэхгүй байгаа нөхөд буюу намын даргын ойрын хүн цүнхтэй мөнгөө бариад ороод ирсэн гэдгийг иргэд, зарим гишүүн хэлж байгаа.
Тэгэхээр 2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдэд намын даргын хувьд хулгай хийсэн, худлаа ярьсан хүнийг оруулахгүй гэдгээ батлах хэрэгтэй.
Үүний оронд эмэгтэй, манлайлагч залуу, ёс зүйтэй, мэдлэгтэй хүнийг нэр дэвшүүлэх нь зөв. ХҮН намын даргын хувьд үүнийг санаачлаад, АН-ын дарга Л.Гантөмөрийг уриалж байна” гэлээ.
Өөрөөр хэлбэл намын жагсаалтад хулгайн асуудалд холбогдсон улстөрчдийг оруулахгүй байх уриалга гаргав.
Түүний хариултад “Эрх баригч намын даргын хувьд зөвшөөрч байна. АН зөвшөөрвөл ХҮН намтай гурван нам санамж бичиг зурахад бэлэн байна" гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв, бөөс хуурсаа шургуулж болохгүй,цаана чинь Жонхуу,Мээ, 461, Бах,Зика..... ихээ юм саначихсан ам даад зогсож бгаа шүү !
Гантөмөр нь тэр яриад байгаа болзлыг нь хангасан хүн юм байх даа хамаг юм нь нууц байж байгаад л сонгосны дараа нь янз бүрийн юм ил болдог тал бий шүү...
Энэ Хятадын эрлийз үү
Нам намаас хэн хэний нэрийг дэвшүүлэхгүй байхг сонгогчид бас нэрлээд бүгдийг жагсаамаар байна. Ингэж ил од байлгахгүй бол дэмжигчид нь одоо ч ил болчихсон өгч авах юмаа аль хэдийн шийдээд авсан өгсөн байгаа шүү.
Балай этгээд