УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын гишүүд өнөөдөр тойргоо зорино

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн барьж анхны хэлэлцэх эсэх шатыг давуулав.

Өмнө нь Засгийн газар эл төслийг Нийслэлийн статусыг баталгаажуулах, Үндсэн хуулийн цэцийг улс төрөөс хараат бус болгох, улс төрийн нам байгуулах босгыг намсгах болох зэрэг олон агуулга нэмж боловсруулан, олон нийтээс хүртэл санал асуулга аваад байсан билээ.

Гэвч ҮАБЗ-ийн гурав УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох заалтыг л үлдээж бусдыг нь хассан.

Энэ долоо хоногийн ажлын тав хоногт УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийн талаар мэдээлэл өгч, санал авахаар зорьцгооно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Луйварчид 2 дахин олширч, ядуурал 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг.

Холбоотой мэдээ

Back to top button