МАН-ын бүлэг хуралдахгүй, АН-ынх ирц бүрдэхгүй байна
Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ.
Гэвч энэ долоо хоногт намын бүлгүүд хуралдахгүй.
Учир нь УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх агуулга бүхий ҮХНӨ-ийг сурталчлах, санал авах зорилго өвөртлөөд энэ долоо хоногийн ажлын тав хоногт тойрог, тойрогтоо ажиллаж буй юм.
Харин АН-ын бүлгийн ирц бүрдэхгүй байгаа тул хуралдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Зарим гишүүд нь ҮХНӨ-ийг сурталчлахаар орон нутгийг зорьсон тухай мэдээлэл байгаа юм.
Өнөөдөр дараах ажлын хэсгүүд хуралдахаар товложээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо: Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
Эдийн засгийн байнгын хороо: “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо: Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.