УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Knight Frank Монгол дахь онцгой эрхээ хэнд өгсөн бэ

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том тоглогч болох Knight Frank 489 дэх оффисоо Монгол Улсад албан ёсоор нээсэн тухайгаа өнөөдөр /2023.05.08/ зарлалаа.

Хамгийн багадаа 5 хувийн урьдчилгаа төлөөд жилийн 2.5-3.8 хувийн хүүтэйгээр Лондонд шинээр ашиглалтад орж буй орон сууцнуудаас худалдан авах боломжийг Knight Frank компани монголчуудад санал болгож байна.

Виз, оршин суух эрхтэй эсэхээс үл хамааран үл хөдлөх хөрөнгө худалдан авах эрхийг хэний ч өмнө нээлттэй байлгадгаараа Лондон хот онцгой. Дэлхийд үнэлэгдэх боловсролын систем, хөрөнгө оруулагчдын хууль эрхзүйн хамгаалалтаас нь хамаарч олон мянган хөрөнгөтнүүд Лондонгийн үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулалт хийсээр байна.

Дэлхийн үл хөдлөхийн хамгийн том компани болох Knight Frank Азийн зах зээлийг Шанхай дахь оффисоороо дамжуулан удирддаг.

Монгол дахь албан ёсны онцгой эрхээ Ө.Мөнгөнцацралд олгожээ. Тэрбээр, сүүлийн 10 гаруй жил БНХАУ-д бакалавр, магистраа хамгаалан суралцаж, амьдарсан байна. Түүнчлэн Монгол Улсаа төлөөлсөн хариуцлагатай албан тушаалуудыг Бээжинд хашсан нэгэн юм.

Түүний олон жилийн гадаад харилцааны туршлага дээр энэхүү бизнесийг эхлүүлэхээр сонгожээ. Мөн олон улсад 1000 гаруй оюутныг зуучлалаар суралцуулсан хувийн компанийнх нь туршлагыг харгалзан үзэж Монгол дахь Knight Frank-ийн 489 дэх оффисийг нээн ажиллуулах онцгой эрхээ олгосон байна.

Ингэснээр дэлхийн үл хөдлөх хөрөнгүүд Монголчуудад ойртон ирж, олон улсын түвшинд ажилладаг Knight Frank компанийн хуульчид, 420 санхүүгийн байгууллага урт хугацаа, хүү бага, урьдчилгаа багатай орон сууцны зээлүүдийг  монголчуудад олгох юм.

Өөрийн эх хэл дээрээ дэлхийн түвшний үл хөдлөх зуучлалын үйлчилгээ авахыг хүсвэл Knight Frank Mongolia хуудсаар хандан хувийн уулзалт товлохыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
m.mandaxai.poland.
m.mandaxai.poland.
2023-05-08 19:49

amjilt.

Зочин
Зочин
2023-05-08 20:54

БИ БАЙШИН АВМААР БАЙНАА ТЭГЭЭД БАЙР АВЧИХААД ВИЗ ӨГӨХГҮЙ ХУЛХИ НУС ХОЁРЫГ МИНЬ СУГАЛБАЛ БИ ЯАНАА ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧИХӨӨ МӨНГӨ БЭЛЭН БАЙГАА .

Back to top button