Нийгэм мэдээ

Өвөрхангай аймгийн Прокурорын газар: Амиа алдсан охиныг эцэг эхийн хараа хяналт сайн гэж үнэлсэн байсан

Өвөрхангай сумын Арвайхээр суманд 15 настай охин зургаан давхар барилгаас үсэрч, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Манай сайтын сурвалжлах баг тухайн хэргийг тойрсон агуулгуудыг тодруулж, хуулийн байгууллага, холбогдох талуудаас мэдээллийг хүргэхээр газар дээр нь ажиллаж байна.

Бидний эхний очсон газар Өвөрхангай аймгийн Прокурорын газар юм. Тус газарт зорьж ирсэн учир байдлаа танилцуулахад дүрс, аудио дуу бичлэг хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүйг дуулгасан тул ганцхан сэтгүүлч гар утсаа хураалгаад орлоо.

Ингээд тус газрын орлогч даргын өгсөн мэдээллийг бичиж тэмдэглэж авсан юм. Тэрбээр,

"Тухайн охины хэргийн талаар шалгагдаж дуусаагүй учраас тодорхой мэдээлэл одоо алга. Шалгах ажиллагаа үргэлжилж байна. Засаг даргын дэргэдэх сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар хамтарсан үнэлгээний баг охины сэтгэл санаанд бол үнэлгээ хийсэн.

Ингэхэд тухайн охин эрсдэлтэй нөхцөл байдалд байгаагүй. Эцэг эхийн хараа хяналт сайн байсан учраас охин бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн гэсэн мэдээллийг бидэнд холбогдох газраас ирүүлсэн" гэлээ.

Харин аймгийн ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас цагдаагийн газраас прокурорт хэргийн материалыг ирүүлээгүй гэх мэдээлэл гараад байгааг тодруулахад

"Бидэнд цагдаагийн газраас тухайн хэргийг нэгдүгээр сараас шалгаж дуусаад ирүүлсэн. Гэвч гэрчийн мэдүүлэг, холбогдох баримт дутуу байсан учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Цагдаагийн байгууллагаас дахиж ирүүлээгүй учраас тодорхой мэдээлэл алга" гэлээ.

Харин тухайн хэрэг нэгдүгээр сараас хэрхэн яаж өрнөснийг цагдаагийн байгууллага тодорхой мэдээлэл өгөх боломжтой гэв.

Аймгийн Прокурорын газраас бидэнд видео ба аудио бичлэг хийх зөвшөөрлийг олгоогүй тул үйл явдлын тайлбарламжийг гаднаас нь хөтлөн хүргэснийг линкээр хавсаргав.


Энэ талаарх нэгтгэсэн дэлгэрэнгүй мэдээлэл нь:

15 настай охин энэ барилгаас үсэрчээ

Өвөрхангай аймгийн Прокурорын газар: Амиа алдсан охиныг хамтарсан баг бага эрсдэлтэй гэж үнэлсэн мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай хуулийн байгууллагууд нэг ийм л байгаамдаа ! Хараа хянилт сайн байтлаа хүүхдээ өндрөөс үсэргэ чихүү ?! Ямар толгой нь хамуурсан прокурор ингэж логикийн эсрэг сэтгэдэг бнаа, ичнэ нэрэлхэнэ ч гэж байхгүй, хахуулиа л авч байвал хамаагаа алдсан хар хүүрнүүд шүү !

Холбоотой мэдээ

Back to top button