Улс төрийн мэдээ

МАН-ын бүлгийн хурал/гишүүд: "152 ихэднэ, зохих хэмжээгээр нэмэх нь зөв гэдэгт нийтээр санал нэгдлээ"

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж, гишүүдийн ҮХНӨ-ийн талаарх асуудлаар ажилласан мэдээллийг сонсож байна. Бүлгийн хурлын талаарх дэлгэрэнгүйг уншина уу.


НЭМЭЛТ: 12.10 цаг.

-Гишүүд тойргоосоо ирээд, бүлэгтээ хэрхэн ярив-

Бүлгийн хаалттай хуралдааны үеэр зарим гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа юм. Энэ өдрүүдэд ҮХНӨ-ийг гишүүд тойрогтоо ярихаас гадна яамдууд чиглэл авч, салбартаа танилцуулан ажиллаж байгаа билээ.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Аймгийн нөхцөл байдал өөрөө хүнд байсан. Гурилын, өвс тэжээлийн үнэ өндөр байгааг ихэвчлэн хөндөж байлаа. Нэг боодол тэжээлийн үнэ 70 мянган төгрөг байна гэсэн. Иргэдийн амьдрал хүнд байгаа юм байна. ҮХНӨ-ийн хувьд иргэд янз бүрийн саналтай, зарим нь эсэргүүцэж байна. Өнгөрсөн 30 жилийн асуудал гэдэг утгаар ярихад дэмжих нь олон. Гэхдээ 152 гэдэг тоо олон. Зохих хэмжээгээр нэмэх нь зүйтэй гэсэн л бодолтой байх шиг, иргэд. 152-ыг бүхэлдээ дэмжихгүй байгаа юм байна. 30 юм уу 40 хувиар нэмж болно, 108 юм уу 120 хавьцаа байхад гэмгүй гэж яригдаж байгаа гэсэн. Орон нутагт бол 76 байх нь хэвээр гэж ярьж байна л даа. Ер нь орон нутаг гэдэг нэг том тойрогтой байвал зүгээр гэсэн санал явж байгаа. Би өөрөө бас 152-ыг дэмжихгүй байгаа. Одоохондоо тоо хэлмээргүй байна. Намын бүлгээр энэ асуудлыг өнөөдөр бол шийдэхгүй байх.

Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ард иргэд ерөөсөө авилгалд хариуцлага тооцдог байхыг л шаардаж байна. Улс төрийн намууд бүгд зөвшилцаж, ҮХНӨ хийх гэж байгааг ойлгохгүй байна. АН зохион байгуулалттайгаар эсрэг дуугарч байна лээ. Ийм нөхцөлд ҮХНӨ хийх хэрэг байна уу. Одоо үлдсэн хугацаандаа иргэдийн амьдралд хүрэх бодьтой юм хийгээд, сонгуульдаа бэлдмээр байна.

УИХ-ын гишүүн Л.Батлут: Албан байгууллагын ажилчид харьцангуй зөв ойлголттой байна. Иргэд бол гишүүдийн тоо нэмэх талаар ойлголт алга. Шууд эрсэргүүцэж байна. Гэхдээ Монгол тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэдгийг дэмжиж байна. Иргэд цалин тэтгэвэр хамгийн их ярилаа. ЖДҮХС-гийн зээл олдохгүй байна. Хүүхдийн мөнгөө жигд авмаар байна гэж шаардаж байна. Одоо намын мөрийн хөтөлбөрийн биелэлт нэхэж эхэлсэн байна.

УИХ-ын гишүүн Г.Батжаргал: УИХ-ын гишүүдийн тоо 152 болгохыг иргэд дэмжихгүй байна. Улс төрийн намын тухай хуулиа сайжруулах, жагсаалтад хэн хэнийг багтаахаа  тодорхой зарлах зэргийг ард иргэд хүсч байна. Одоо ард иргэдийн амьдрал руу чиглэж хийж буй үйлдвэрлэлийн ажлыг нь дэмжих, үнийн өсөлт дээр тодорхой арга хэмжээ авах, эхэлсэн бүтээн байгуулалтуудаа дуусгах шаардлагатай байгааг харлаа.


НЭМЭЛТ: 11:10 цаг.

Ц.Идэрбат: Иргэд 152 болгохыг огт дэмжихгүй байна. 99, 108 ч юм уу болго гэлээ

Хэнтий аймагт ажиллаад ирсэн Ц.Идэрбат гишүүн “Иргэд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг огт дэмжихгүй байна шүү. 99, 108 ч юм уу болгож, 152-оос багасгах саналыг ихэнх нь хэлж байна” гэх агуулгаар үг хэлжээ.

УИХ-ын гишүүдийн зүгээс нийтлэг байдлаар хүнс, эм, гурилын үнэ өсч байгаа асуудал дээр төрөөс анхаарах хэрэгтэй байгааг сануулж, орон нутагт иргэдийн амжиргаа муудаж байгааг эрх баригчдад сануулсан гэх утгаар бүлэгтээ мэдээлэл өгч байгаа аж. Өчигдөр уг асуудлаар УИХ-ын гишүүд албан бусаар уулзаж, намын удирдлагууддаа хандсан гэх мэдээлэл бий.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд УИХ-ын гишүүдийн тоог өсгөж, Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийг чангалах замаар тодорхой өөрчлөлтүүд хийж, жагсаалтаар парламентад сайн дүрүүд оруулж ирэх боломжийг бүрдүүлнэ гэж тайлбарлаж буй.


НЭМЭЛТ: 11.00 цаг.

Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ: АН уулзалтууд үймүүллээ, ҮХНӨ-өөр манайхыг мурих юм биш үү

МАН-ын бүлэг 50 гаруй хүний ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох Үндсэн хуулийн өөрчлөлт агуулгаар хөдөө яваад ирсэн гишүүдийн үгийг сонсож байна.

Тойрогтоо ажиллаад ирсэн УИХ-ын гишүүдээс Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат.Эрдэнэ нар АН МАН-ын гишүүдийн иргэдтэйгээ уулзсан уулзалтуудыг үймүүлсэн гэх мэдээллийг бататган ярьжээ.

Тэд хэлэхдээ “Та нар ҮХНӨ-ийг АН-тай тохирсон гэсэн хэдий ч уулзалтуудыг ихээхэн үймүүллээ. АН-ын бүлэгтэй яг тохиролцож чадсан юм уу. Биднийг мурих гээд байгаа юм биш үү” гэсэн санаг илэрхийлэн ярьжээ.


ЭХЛЭЛ: 10.40 цаг.

МАН-ын бүлгийн хуралд УИХ-ын дарга болон Ерөнхий сайд оролцож байна

УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдах ёстой байсан ч, зарим гишүүд хөдөөнөөс ирж амжаагүй гэдэг шалтгаанаар хойшилсон. Өнөөдөр /2023.05.16/ 10.00 цагт хуралдахаар товлосон бөгөөд МАН-ын бүлгийн хурал 10.40 цагт эхэллээ.

МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ых дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож байна.

Өнөөдрийн хуралдаанаар ҮХНӨ агуулгын хоёрдугаар шатны хэлэлцүүлгээс гадна төсөвт тодотгол хийх агуулгыг ярих чигтэй байна.

Эрх баригч МАН зургаадугаар сард улсын төсөвт тодотгол хийхээр шийдвэрлэчихсэн байсан билээ. Заавал зургаадугаар сарыг хүлээхгүйгээр хугацааг наашлуулж, ҮХНӨ-тэй зэрэгцэн төсвөө тодотгох агуулгыг төрийн гурван өндөрлөгийн хүрээнд ярилцчихсан гэдэг мэдээлэл байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

“МАН” АРД ТҮМНИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ САЙХАН ҮГЭЭР
АМАРБАЯСГАЛАНТАЙ АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ БАЙГААД
ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИВ.

МАН БОЛОН ҮЕ ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮД НАМЫН АРД НУУГДАЖ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ГЭЖ УЛАЙРАН “АЛТАН ЗАРЧИМ” БОЛГОН БАРИМТАЛЖ ИРСНИЙГ АРД ТҮМЭН Л ЗОГСООЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ.
ГЭТЭЛ МАН-ЫН ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ ЭРХ МЭДЭЛ, ИХ ДАРАНГУЙЛАЛЫГ ЗОГСООХ ХҮЧ ЯДАРСАН АРД ТҮМЭНД АЛГА БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ НЬ НАМЫН НЭРЭН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ НАСААРАА ХИЙЖ, ОЛОН ТӨРЛИЙН САН, НҮҮРС/ АШИГТ МАЛТМАЛ/ ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨӨРСДИЙГӨӨ УГЖИХ ГЭСЭН ШУНАЛТНУУДЫГ МАН ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ, МАН ЭРХ МЭДЛЭЭ ДАРХЛАХ ГЭСЭН ХОРОН САНААНЫ ИЛРЭЛ ЮМ. АРДЧИЛСАН НАМ ЭНЭ АРГЫГ 2012 ОНД ХЭРЭГЛЭЖ БАЙСАН. ТӨР БАРЬЖ БУЙ НАМУУДЫН ШУНАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫН ШУНАЛЫН НЭГДЭЛ МОНГОЛ ТӨРИЙГ БУЛШЛАЖ, АРД ТҮМНИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙНА. ЭРХ МЭДЭЛТЭЙ ШУНАЛТНУУД БИТГИЙХЭЛ ХАРААГҮЙ ХҮН Ч ТЭМТЭРЧ МЭДРЭХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ҮЙЛДЛҮҮДИЙН ОЙРХОНЫ ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ.
1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас хойш НАЙМАН жилийн дотор дахин өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. /үндсэн хууль зөрчиж байна/
2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ард нийтийн санал асуулгаар шийдэж болох заалт ҮНДСЭН ХУУЛЬД бий. Гэтэл эд нар зөвлөлдөх санал асуулгаар шийдэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2017 онд оруулж эртнээс бэлтгэсэн байдаг. Гэвч үүгээр ҮНДСЭН хууль өөрчлөгдсөн гэсэн үг биш.
3. Үндсэн хуульд ард түмэн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэний сонгоно” гэж заасны дагуу иргэнийг сонгох үүрэг хүлээсэн байдаг. АРД ТҮМЭН Үндсэн хуулиар нам сонгох эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй. МАН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ЗААЛТЫГ ТООГООР ЦОХИН АЛЖ, УЛМААР ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭЖ АРД ТҮМНЭЭР БАМБАЙ ХИЙЖ БАЙНА.
4. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг дагуулдуулан ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрчлөх шаардлага үүсч байгаа /хүзүү дагуулж гуя өгдөг болж/-гаас үзэхэд угтаа Монгол Улс ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ болсныг гэрчилж байна. Учир нь Үндсэн хууль бол тусгаар улсын оршин тогтнох үндэс, төр-ард түмний хооронд байгуулсан гэрээ. Гэрээ гэдэг оролцогч талууд адил эрх, адил үүрэг хүлээж, харилцан зөвшөөрч, хамтдаа хэрэгжүүлдэг эрх зүйн акт. Хэн эрх мэдэлтэй нь илүү эрх эдэлж, дарангуйлан хуйвалдаж өөрчилдөггүй. Монгол Улсын Үндсэн хууль орой бүр хөтөлдөг өдрийн тэмдэглэл төдий болгосон байна.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  ЗОЧИН

ДЭЭРХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ДӨРӨВХӨН АСУУДЛААС ХАРАХАД ЭРХ МЭДЭЛТНҮҮД ӨӨРСДӨӨ ЯАЖ ХУУЛЬ ЗӨРЧДӨГИЙН ТОД ЖИШЭЭГ АМЬДААР НЬ ҮЗҮҮЛЖ, АРД ТҮМНИЙГ ХЭНЧ БИШ БОЛГОЖ, БАС БОЛООГҮЙ НИЙТ СОНГОГЧДООР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧҮҮЛЖ, ГЭМТ ҮЙЛДЭЛ ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙНА. Иймд ард түмэн дарангуйлалд автаж, хүч мөхөстлөө гэхэд ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН ШАЛТГААНААР ЦАГААН СОНГУУЛЬ хийхэд л болно шүү гэдгийг хэлье. /өөрөөр хэлбэл ард түмэн чадах эрхээ эдлэхэд л болно/

Зочин
Зочин

Оюуэрдэнэ хулгайчыг огцруулаачээ.

Зочин
Зочин

Луйварчид ч ур чадвараа гаргаж хулхидах нь уу

Сонгогч
Сонгогч

Даваасүрэн Оросын дээлгавараар олон юм донгосож бна доо ! Чи яагаад ч дахин сонгогдож чадахгүй, одоо хаваажид !

Зочин
Зочин

ҮХНӨ яах вэ , 6 - р сардаа багтааж ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ - ЦАЛИН - ТЭТГЭВЭРТЭЭ ХАНГАЛТТАЙ СУУРЬ НЭМЭЛТ ХИЙЖ , ӨРГӨН ХЭРЭГЦЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙН ТОгТВОРТОЙ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ гэж ҮАБЗ - ийн гишүүд тохиролцсонд \ СУРАГ \ иргэд маш их баяртай байна . Төр - засгийн тэргүүнүүд ийм л байх ёстой , энэ ЭГЗЭГТЭЙ цаг мөчид . За тэр хотгор шанд гэгдэх Хүрэлбаатар , зээлчин гэгдэх Жавхлан хоёроос чинь бол юу ч горьдолтгүй шүү , Танарыг минь зальдаад л ШОУДААД гарна ...

Зочин
Зочин

Амарбаясгалан гэгч хуурамч баг өмссөн начин нөхөр их будилаан хутгаж байна

Зочин
Зочин

МАН хэмээх байгууллагад шургалсан луйварчпаас салаагүй цагт түмэнтээ ҮХНӨ хийгээд ч хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button