Гадаад мэдээДЭЛХИЙ

Малавид усны үхэр завь хөмрүүлсний улмаас хүүхэд нас барж, 23 хүн сураггүй болжээ

Малави улсын Нсанже дүүргийн Шире голын эрэг дээр 37 тосгоны оршин суугчийг тээвэрлэж явсан завь усны үхрийн дайралтад өртсөн байна.

Улмаар бага насны хүүхэд нас барж, 23 хүн сураггүй алга болсон хэмээн албаныхан мэдээлжээ. Тус хэрэг даваа гарагийн үүрээр болсон байна. Завин дээр 37 зорчигч явж байжээ. Үүнээс 13 хүнийг аварч чадсан аж. Сураггүй болсон иргэд нас барсан байх магадлалтай хэмээн албаныхан мэдээлсэн юм. Учир нь тус гол матар болон усны үхэр ихтэй ажээ.

Тус улсын мэдээллийн агентлагаар нас барсан хүүхдийг нэг ойтой байсан хэмээлээ. Аврагчид сураггүй болсон иргэдийг эрэн хайж байгаа юм. Тус голыг гатлах нь үргэлжид эрсдэлтэй байдаг бөгөөд иргэд матар эсвэл усны үхрийн дайралтад өртөх нь элбэг ажээ.

Усны үхэр нь дэлхийн хамгийн аюултай амьтдын нэг бөгөөд эрүүгээрээ сэлүүрт завийг цохиж, эвддэг талаар National Geographic мэдээлэв. Уг амьтан нь Африкийн зүүн болон өмнөд хэсэгт түгээмэл тархсан байдаг аж.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр настай уганда хүүгийн биеийн талыг нь усны үхэр залгисан хэрэг гарч байжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button