УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилжээ

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.17/ ээлжит хуралдаанаар Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыг томилжээ.
Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын талаар нутгийн иргэд хэвлэлийн бага хурал хийж, эсэргүүцэл илэрхийлж байв. Үүний шалтгааныг тус аймгаас УИХ-д сонгогдсон Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нарын зөрчилтэй холбох тайлбар улстөрийн хүрээнд гарч байсан юм. Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг дарга болгохоор зүтгүүлж байсан нь, ийн биелэв.
Г.Өнөрбаярын хувьд: 2016 оноос хойш ХНХ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрөгч дөрөвдүгээр сард Завхан аймгийн МАН-ын хорооны дарга болсон билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zasgiin gazriin huraldaanaar aimgiin zasag dargiig songodog bolson yum uu.Aimgiin ITH songodog huuliig zorchjee.
Тэнэгий нь шилж байгаад бөхчүүдийг кнопчин болго дог, нөгөөх нь өөрийгөө улс төрч гэж итгэчихээд эргээ д МАН-даа гай болдог, Баагий аварга шиг давраад байдаг.... кх кх Бат-Эрдэнэ,Цэрэнпунцаг нтр бичиг үсэгт ч тааруу ш дээ !