Тойм: Зэмлүүлсэн гишүүд урваганаж, намууд тоогоо тохирч, ҮХӨ-ийг цалингаар авлигадах эхлэл

ҮХӨ агуулгаар нэгдсэн тохироонд хүрч, давхар төсвийн тодотгол хийхээр бужигнаж эхэлсэн долоо хоногийн саарал ордны явдлыг тоймлон хүргэж байна.
-Хөдөөнөөс ирсэн гишүүд өрөөндөө бүгж, гишүүдийн тоог бууруулах агуулгаар төрийн өндөрлөгүүд маргав-
ДАВАА ГАРАГ: Өнгөрөгч долоо хоног УИХ-ын гишүүд орон нутгаар явж тойрогтоо ажиллаад богц дүүрэн “зэмлэлтэй” ирснээр эхэлсэн билээ.
Даваад зарим гишүүд хөдөөнөөс ирж амжаагүй гэдэг шалтгаанаар эрх баригч МАН болон АН-ын бүлэг хуралдаагүй юм.
Харин УИХ-ын гишүүд нэгнийхээ өрөөнд хэсэг бусгаараа ярьж "152-ыг иргэд яагаад ч дэмжихгүй юм байна. Бууруулъя" хэмээлцсэн бол төрийн өндөрлөгүүд хоорондоо маргаад амжсан байдаг.
-Намын дара нар тоо, тогтолцоон дээр маргахгүйгээр нэгдэв-
МЯГМАР ГАРАГ: Улмаар мягмар гарагт хуралдсан. МАН-ын бүлгийн хуралдаанаар “Ковид-19”-ийн үеэр тойрогтоо ажиллаагүй, жагсаалтын сургаар тойргоо бүр хаячихсан зарим гишүүд эгээтэй л бариулж зодуулаагүй ирцгээсэн тухайгаа урвайн ярьцгаасан юм.
“Иргэд яагаад ч дэмжихгүй юм байна, сонгуульдаа бэлдье” гэж хүртэл хэлсэн гишүүд бий. Гишүүд нь урвайж, АН талаас тодорхой тоо бүхий санал ирээгүй тул МАН 17:00 цаг хүртэл завсарлага авах шардоага үүссэн.
Харин АН-ынхан гишүүд бүлгийн хурал дээрээ гишүүдийн тоог хэд байх дээр саналаа хайрцаглаж чадахгүй, намын дарга Л.Гантөмөрийгөө Төрийн ордон руу дуудуулав.
Ингээд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д суудал бүхий намын дарга нар болох Л.Гантөмөр, Т.Доржханд нарыг дуудаж уулзаад, тоон дээр шууд тулгалт хийж тохирсон. Тэд тоог 126, тогтолцоог 60/40 байлгахаар тохиролцсон.
Үүний дараа МАН-ын бүлэг орой нь дахин хуралдаж, намын дарга нарын саналыг бататгаж, дэмжсэн юм.
-ҮХӨ-ийг хахуульдахын тулд төсөв тодотгох замаар тодорхой салбаруудын цалинг нэмэхээ зарлав-
ЛХАГВА ГАРАГ: Гишүүдийн тоог нэмэх нь одоогийн парламентад суугчдад угаас халтай. Тиймээс л Засгийн газар парламентаа аргадахдаа зургаадугаар сард Ерөнхий сайдын гадаад айлчлалуудын дараа хийгдэнэ гэж байсан төсвийн тодотголоо наашлуулахаар болж тохирцгоосон.
Энэ үүднээс Засгийн газар лхагва гарагийн ээлжит хуралдаанаараа төсвийн орлогын давсан 500 орчим тэрбум төгрөгөөр цалингийн нэмэгдэлд оруулах шийдлээ танилцуулсан юм.
Ингэхдээ нэн түрүүнд эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарынхны цалинг нэмнэ гэж зарлав.
Угаас нүүрсний давсан орлогоор наадмын өмнө төсөв тодотгохоор байсан тул бичиг цаасаа энэ өдрүүдэд хурдан нэгтгэхээр ажиллах юм.
-Төсөв ярьж, ҮХӨ-өө цалингаар авлигадахыг чуулганы танхимд цухуйлгав-
ПҮРЭВ ГАРАГ: Эл өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХӨ-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийгээгүй юм. Харин Байнгын хороодын түвшинд ярьсаар өнжив.
Үдээс хойш товлогдсон чуулганы нэгдсэн хурхлдаанаар төсөв хэлэлцсэн. “Цалин, тэтгэвэр нэмнэ гэж байж л та нар ҮХ-ийн өөрчлөлтөө хийнэ” гэдгийг нь сөрөг хүчнийхэн шууд хэлэв. “ҮХӨ-өө хийхийн тулд цалингаар авлигадна” л гэсэн үгийг ил цагаанаар цухуйлгасан нь энэ.
БААСАН ГАРАГ: Энэ долоо хоногийн баасан гарагт ҮХӨ-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганд оролцсон гишүүдээс тав нь дэмжээгүй. Ингэснээр ирэх долоо хоногт гишүүд дахин тойрогтоо дахин ажиллаж, “126 гишүүнтэй болно” гэдэг тоотой очих юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авилгадах юу байхав дээ авилгыг хааж олсон мөнгөө ард иргэддээ өгч л байна
Арай зөөлнөөр бол т�##� засах л юм даа..
Нэмлээ гээд 20 30 к л нэмдэгшдээ хуурах юмаа олж дээ ард түмэн хууртсаар хууртсаар 30 жилийг ардаа орхилоо
Тэнэг хүмүүс хуурч байгаа мэт ард түмэндээ хандахд бүр сурчихсан. Иргэд 152-г дэмжихгүй байсанаа 126 болохоор дэмжих юм гэнээ, их тэнэгтэж байнаа
Төрийн хэмнэлтийн хууль яасан бэ УИХ ын гишүүний 10 тэрбум байдаг гэлүү 126 болчихлоо 1 их наяд260 тэрбум
Тэтгэвэр тэтгэмжийг төлсөн үр дүнтэй нь уялдуулан дорвитой бодитойгоор нэмэхгүй бол хөгшид эм тариа хүнс хоолныхоо үнэнд дарагдаж цөхөрлөө. Гайгүйхэн нэмчихвэл өрхийн орлого төсөвт мөн ч их нэмэр болох ют даа.
Төрийн өндөрлөг ч гэх шиг хулгайч луйварчдыг хэтэрхий өргөж байгаа бус уу.
М А Н .Хурдан Тар Ард түмэн бид эх оронтойгоо үлдэе хэтэрлээ .
Бүх тэтгэврийг ялгамжгүйгээр нэмэхгүй бол сонгуульд оролцохгүй шүү ахмад настнуудаа! мөн ҮХНӨ-ийг дэмжихгүй.
Авах ёстойгоо авч,өгөхёстойгоо өгч байгаа юм.
Угаасаа ард иргэд нь иймхэн юманд эрх чөлөөгөө худ�##�дана шдэ