УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Бямбацогт: МИАТ ТӨХК есөн аймаг руу нислэг үйлдэж, тийзний үнэ бууруулна

Өнөөдөр /2023.05.24/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, 2022, 2023, 2024 онуудыг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд орон нутгийн иргэдийг дэмжих, төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж байгаа. Хоёр том бодлого хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн нислэгийг сэргээх чиглэлээр Засгийн газраас чухал шийдвэр гарсан.

МИАТ ТӨХК-ийг дотоодын нислэгт оролцуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр дотоодын нислэгийн үнэ тариф 2-2.5 дахин буурах бололцоо бүрдүүлнэ. Нэг удаадаа навигацийн орлогоос тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ.

Өнөөдрийн байдлаар 2-3 аймагт захиалгат нислэг үйлдэж байна. Цаашид долдугаар сарын 01-нээс есөн аймаг руу ниснэ. Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий чиглэлд долоо хоногт долоон удаа нисэх боломж бүрдэнэ.

Одоогоор цаг хугацаа нь тулчихсан үед Баян-Өлгий аймаг руу нислээ гэхэд 1.7 сая төгрөг болж байна. МИАТ компани нислэг үйлддэг болсноор 800-900 мянган төгрөг болж буурах боломжтой. Хоёр дахин буурна. Мөрөнгийн чиглэлд өнөөдөр 1.6 саяар нисч байгаа бол 500-600 мянган төгрөг болж буурна" гэлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

"Иргэний нисэхийн салбар болон УБТЗ зэрэг байгууллагууд тодорхой хэмжээнд боловсон хүчнээ бэлтгэдэг. Энэ зайлшгүй бэлтгэх шаардлагатай, онцлогтой салбар. ИНЕГ-ын хувьд 2005-2022 оны хооронд нийт 28 сая ам.долларыг өөрийн боловсон хүчнийхэндээ тэтгэлэг хэлбэрээр олгосон тооцоо судалгаа гаргасан. 370 орчим алба хаагч, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс хамрагдсан. Гуя дагаж хүзүү гэдэг шиг янз бүрийн ашиг сонирхлын байдал, албан тушаал, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй. Жагсаалтыг нөгөөдөр буюу баасан гарагт ил болгоё" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ВООВ ИХ ГИЙГҮҮЛЖДЭЭ ОНГОЦООР БОЛ БАЯЧУУД Л НИСНЭ МАНЬ МЭТ НЬ АВТОБУСНЫ ҮНЭЭ АРАЙ ГЭЖ БИЕЭ ҮНЭЛЭХЭЭС НААГУУР ОЛДОГ ШҮҮ АЦНУУДАА.ТЭГЭЭД ОЛОН ЦАГ АВТОБУСААР ЯВАХААР ШЭЭНЭ БААНА НАД ШИГ ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛБОЛ ФРАНЦ ДУХИ ХАНХИЙЛГЭЭД Л ХОТОД БУУНА АЙЛД ИРЧИХЭЭД ЦАЙ АМСАХАД АЙЛЫН ЭЗЭГТЭЙ УСАНД ОР ХӨ АЛ ЧИНЬ ҮМХИЙРСЭН БАЙНА ГЭЖ ШУУД ХЭЛЖ БАЙГАА ЮМ. СОНГУУЛЬ САР БОЛГОН БОЛДОГ БОЛ Ч ИХ Л АСУУДАЛ ШИЙДЭГДЭХ ЮМ БАЙНА СДА ГЭЖ...

Холбоотой мэдээ

Back to top button