УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Мөнхтамир: МИАТ ТӨХК ИНЕГ-тай хамтран цөөхөн хүн сургасан, баасан гарагт ил болно

Өнөөдөр /2023.05.24/ Засгийн газрын хуралдаанаар МИАТ ТӨХК-ийг дотоодын нислэг оролцуулж, тийзний үнийг бууруулах шийдвэр гаргаснаа танилцуулав. Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир сэтгүүлчдийн асуултад хариулж, дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Манайд тогтмолоор боловсон хүчин бэлтгэж, сургалтад хамруулдаг зүйл байхгүй. ИНЕГ-тай хамтран инженер болон нисгэгч бэлтгэх ажлууд хийгдэж байсан юм билээ. Тодорхой цөөхөн тооны хүн бий. ИНЕГ-тай ил болгох жагсаалттай хамтатгахаар өгсөн. АТГ-т тоон мэдээллүүдээ гаргаж өгсөн" гэлээ.

-Орон нутаг руу нисэх онгоцны зохицуулалтыг хэрхэн хийх вэ. Олон улс болон орон нутаг руу зэрэг нисэхээр онгоцны хүрэлцээ хэр байх вэ?

-Өнөөдөр Засгийн газраас холбогдох тогтоол гарлаа. Монголд зочлох жилтэй уялдуулан 2023 оны долдугаар сарын 01-нээс онгоцыг ажилтнуудтай нь хамт түрээслэн есөн аймаг руу тогтмол нисэлг үйлдэнэ. 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс энэ орон нутгийн нислэгийг тогтмолжуулах хүрээнд инженер техникийн ажилтан, тоног төхөөрөмжийг бэлдэх шаардлагатай. Энэ хүртэл СRG 170 онгоцыг нойтон түрээсээр авч ашиглана" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Отгоо
Отгоо

Энэ жинхэнэ луйварчин хулгайч шүү

Зочин
Зочин

Niseh tsus ni oirtson hden hamaatan sadnii nuhdvvd bdg gj sonsloo hden nuhdvvd eeljlee l uursdiinhuu hvmvvsiig tabia l turuur togolj bj balran da edgeer nobshnuud

Үнэн үү
Үнэн үү

Инженер Бат түүний эгч Оюунгэрэл нар бүгд хүүхдүүдээ нисэхээр гадаадад сургасан юм бичээд л байсан.

Холбоотой мэдээ

Back to top button