Гадаад мэдээДЭЛХИЙ

Олимпын галт бамбарыг Эйфелийн цамхагт суурилуулах магадлалтай

2024 оны зуны олимп Францын Парис хотноо болох билээ. Тэгвэл олимпын галт бамбарыг Эйфелийн цамхагт суурилуулахаар төлөвлөж байгаа бололтой. Энэ талаарх мэдээллийг даваа гарагт Ройтерс агентлаг мэдээлсэн юм.

Эцсийн байдлаар уг шийдвэрийг гаргаж дуусаагүй бөгөөд Олимпын наадмын турш буюу 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11 хүртэл уг цамхагт байрлуулах эсэх тодорхойгүй байгаа аж.

Гэсэн хэдий ч эх сурвалжийн мэдээлснээр галт бамбарыг техникийн шалтгааны улмаас цамхгийн оройд байрлуулах боломжгүй хэмээлээ. Учир нь цамхгийн оройд атенууд суурилуулсан байдаг аж.

Зохион байгуулагчдын зүгээс олимпын бамбарыг 2024 оны хавар Грек улсад түрүүлж асаах ажээ. Улмаар Францын Марсель боомт хот руу завиар зөөвөрлөх юм байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button