УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Өнөөдөр ҮХӨ-ийг эцэслэн батална

МАН-ынхан өчигдөр /2022.05.31/ бүлгийн хурлаараа ҮХӨ-ийг хэлэлцэж, саналаа эцэслэн хайрцаглав.
Тодруулбал, 78 нь мажоритар буюу тойргоос, 48 нь пропорциональ буюу намын жагсаалтаар 126 гишүүнтэй болохыг дэмжицгээсэн юм.
Өнөөдөр /2023.05.31/ 09.00 цагт эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийхээр товложээ.
Улмаар үргэлжлүүлэн 12.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гурав дахь буюу эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.