Р.Эрдагон Ерөнхийлөгчийн тангараг өргөв

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы тангараг өргөх ёслол бямба гарагт Анкара хот дахь тус улсын парламентын ордонд боллоо.
Тэрбээр ийнхүү Бүгд найрамдах Турк улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орж буй.
Парламентын даргын үүргийг түр гүйцэтгэж буй Девлет Бахчели ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг гэрчлэх баримт бичгийг Р.Эрдоганд гардуулсан юм. Дараа нь тэрбээр Туркийн ард түмэнд тангараг өргөв.
Р.Эрдагоны Тангараг өргөх ёслолд дэлхийн 78 орны төлөөлөгчид, тэр дундаа төр, засгийн 20 гаруй тэргүүн оролцлоо. Ингэснээр Туркийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2028 он хүртэл үргэлжлэх юм.
Бямба гарагийн орой Р.Эрдоган мөн сайд нарын шинэ танхимын бүрэлдэхүүнийг танилцууллаа.
Режеп Тайип Эрдоган тавдугаар сарын 28-нд болсон ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн дүнгээр 52.18 хувийн санал авсан. Эхний санал хураалт тавдугаар сарын 14-нд болсон бөгөөд түүний гол өрсөлдөгч нь сөрөг хүчний төлөөлөгч Кемал Кылычдароглу байлаа.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Neriig n zuv bich