УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийтийн мэдэх эрхийг дэвслэгчдэд гурав хоног үлдлээ

Нүүрсний түр хорооны хоёр дахь бүрэн эрхийн хугацаа зургаадугаар сарын 10-нд буюу дөрөв хоногийн дараа дуусна. Ажлын хоногоор тоолбол баасан гарагт буюу гуравхан хоногийн дараа дууслаа.

Бүхэл бүтэн хагас жилийг Г.Ганболд нүдээ аниад, чихээ бөглөөд "Хянан шалгах түр хороо нүүрсний сонсголыг хийхгүй байж ч болно" гэснээрээ гүлдийж, гүрийгээд дуусгаж байна.

Тэрбээр АТГ-ын УИХ-ын Хянан шалгалтын тухай хуульд зааснаар Түр хорооны үйл ажиллагаа шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох эрсдэлтэй гэсэн зөвлөмжийг шалтаг шалтгаанаа болгосон.

Эл түр хороонд:

  • УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  • УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
  • УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  • УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт
  • УИХ-ын гишүүн С.Одонтуяа,
  • УИХ-ын гишүүн Б.Бейсен,
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Н.Ганибал
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд нар багтдаг.

Гэхдээ тэдний хэн нь ч "сонсголоо явуулъя" гэж орилж, гарч ирсэнгүй. Бүгд хаяагаа манасан байдалтай л. Ингэснээрээ олон нийтийн мэдэх эрхийг Г.Ганболд ахлагчтай түр хорооныхон хааж боогдуулах

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрөө холбоотой байж магад

Зочин
Зочин

Хөгжлийн банкны сонсголоор Б.Энхбаяр естой шүүгч шиг загнаж зандарч прокурор шиг яллаж байв. Шудрага үнэний туйл юм гэж бодогдохоор байв.Гэвч өөрийн авсан зээлээ мартаад томорч байсан юм байна лээ.БЗС гаас зээл аваад мартсанаа шүүмжлэл дагуулангуут томорч байсан Энхбаяр ИЧСЭНДЭЭ хэл чимээгүй маш шуурхай төлөх шиг боллоо.УЛААН ТУГ ГЭЖ.Түүнтэй адил юм Г.Ганболдод тохиох магадлал өндөр байгаа , эсвэл МАНынхан нүүрсний хулгайг МАФИ болтол нь хөгжүүлчихсэн учир МАНаас нэр холбогдох хүмүүсээр дүүрчихээд сонсгол хийхгүй байх арга саам хайх шиг боллоо доо.

Иргэн
Иргэн

Энхбаяр зээлээ төлөөгүй нь харамсалтай. Гэхдээ бас үнэний дуу хоолой болох цөөхөн хуульчдын нэг мөнөөс мөн. Тийм учраас хүмүүс харамсан хүлээж авсан бусдаас илүү нааштай үнэлсэн хэвээр л бна.

Зочин
Зочин

Энэ нохой өөрөө хулгайч болхоор хав дараад бгаа оронд өөр хүн томилоо

Холбоотой мэдээ

Back to top button