С.Батдөлийн ах С.Баттулга ЖДҮХС-аас 2 тэрбумыг аваад мурьжээ

С.Батдөлийн гэх авлигын хэрэгт арав гаруй хүн яллагдагчаар татагдаад байгаагийн нэг нь түүний төрсөн ах Сэнгээгийн Баттулга. Түүнийг чухам яагаад дүүгийнх нь авлигын хэрэгт татан оруулж, шалгах болов гэдэг нь анхаарал татдаг.
2022 оны арванхоёрдугаар сард УБТЗ ХНН-ийн харъяа Төмөр замын дээд сургуулийн Дэд захирлын албан тушаалд томилогдсон. Гэвч яг нэг сарын дараа дүүгийнх нь асуудал гарч, дуулиан шуугиан үүсэн баривчлагдсанаар ах нь дэд захирлын албандаа олигтой ажиллаж чадаагүй байна. Тэр цагаас хойш удаан хугацааны чөлөө авчихсан байгаа аж.
С.Баттулгын хувьд уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр 12 компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч.
- Кореасан са ХХК
- Ландмакс ХХК 5075084
- Эм Эй Кэй Өү Ай Эл монголиа ХХК 5440491 Авирмэдийн Энхбаяртай хамтран эзэмшдэг
- Дабльфрэкүэнси ХХК 5752027
- Мон даноне ХХК 5983509 Холдгорын Батсайхантай хамтран эзэмшдэг
- Жи Си Си ХХК
- Мэнэн петролиум ХХК 6140378
- Мэнэн ойл ХХК 6260365
- Алтай петролиум трейд ХХК 6140343
- Эко ойл дриллинг ХХК 6156991
- Эко ойл орд ХХК 6156975
- Эс Би петролиум ХХК 6217702
-Байгуулаад сар ч болоогүй компаниараа ЖДҮХС-аас зээл авчээ-
Тэгвэл түүний эзэмшлийн 5018846 регистрийн дугаартай “Кореасан са” ХХК Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас ХОЁР ТЭРБУМ төгрөг аваад мурьжээ.
Эл компаниа 2016 оны арваннэгдүгээр сарын 15 өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Улмаар үүсгэн байгуулаад сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 09-нд Буудай рапс тариалах зориулалтаар ЖДҮ-ийг дэмжих сангаас ХОЁР ТЭРБУМЫН зээл авсан байна. Одоо энэхүү зээлээс нь 1,960,827,191 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Өдгөө муу зээлдэгчийн ангилалд багтчихсан яваа аж.
“Кореасан са”-гаас гадна хэд хэдэн компанид тус бүрт хоёр тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлж, давуу байдал олгосон гэх хэргээр ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэгийг шалгаж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uls turd tom 2 ahtai hulgaichuudiig bid yaj diileh ve.UBTZaa zugeer l meregjiliin huneer udirduulaad.TZiin gadaad.dotood zorchigchiin galt tergee yvuulj yz.Yalal juuchlal.400 say juulchin gj hutsaad bsan.Ereen.ZamiinUuded avtobus unaand zodoldohuu ter juulchin chini.Naadam bolloo 9 honogiin amralt.Beejun.Ereen eer ymar galt terg yvdag blaa.Darui yvuulj egeech.Herlend TZudirdah chadvar bhgui.Deerees zurguuleed bga bolohoos.Galt teregnuudee l hurdan yvuul.Zamiin uud avtabus twever butehgui.duugarsan n shorond oroh gj bn
2016 оны ЖДҮ, Дарханы гар�##�тай. Яаж ч байсан Жак юмдаа
Удмаараа хулгайчууд.
Эднтйхэн үнэндээ амар тайван тарган сат�##�ан эрүүл саруул гоё смьдрх юмдаа