ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Хөгжлийн төлөвлөгөө 2024: Нүүрсний экспортыг 50 сая тонн хүргэх боломж

Манай улс ирэх жил нүүрсний экспортоо 50 сая тоннд хүргэх төлөвлөгөө тавилаа. Тодруулбал, УИХ-аас Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг баталсан юм. Үүний хүрээнд ирэх жил экспортыг нэмэгдүүлэх зорилт тавиад буй.

Тодруулбал, экспортын орлогыг 14.1 тэрбум ам.долларт хүргэнэ хэмээж буй. Ингэхдээ энэ жилийн 42 сая тонн нүүрс экспортлоно гэх төлөвлөгөөгөө ахиулан, 50 сая тоннд хүргэнэ хэмээж байгаа. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг 6.5 хувиар өсгөж, ДНБ-ийг 65.4 их наяд төгрөгт хүрнэ гэх.

Гол асуудал нь 50 сая тонн нүүрсийг манай улсаас урд хөрш импортлох уу гэх асуудал. "SXCoal"-ын мэдээлснээр Монголоос Хятад руу нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээ тавдугаар сард эрс буурсан. Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрсэн нүүрс тээврийн машин сүүлийн найман сарын доод түвшинд хүрсэн гэдгийг ч дурджээ.

Чухал асуудал нь,

  • нэгдүгээрт, 50 сая тонн нүүрс гэх тооцооллыг хэрхэн гаргасан
  • хоёрдугаарт, дутуу тавьсан төмөр зам, хилийн боомтуудын холбож дуусах эсэх
  • гуравдугаарт, Хятад улс манайхаас ийм хэмжээний нүүрс худалдаж авах эрэлт байгаа эсэх явдал юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны гаргасан статистик тоон мэдээллээс харахад энэ оны эхний таван сарын байдлаар 224 сая тонн нүүрсийг экспортлосон гэх мэдээлэлтэй.

Экспорт нэмэгдсэн хэдий ч үүний цаад тоог нарийвчлан харах аваас экспортын тоо хэмжээ буурч буй. Тодруулбал, хоёрдугаар сараас хойш нүүрсний экспортын хэмжээ дараах байдлаар буурсан хэрэг. Хоёрдугаар сард зургаан сая тонн нүүрсийг экспортлосон бол тавдугаар сард гэхэд л таван сая болсон байх жишээтэй.

May be an image of text that says '7,000. 2023 oHbl 3xHий capA, cap TyTmblH HyypcHий 3KcnopT (mRH.TH) 6,000.00 5,000.00 5,946.00 4,000.00 5,268.00 3,000.00 5,000.00 2,000. 1,696.30 1,000. 00 0.00 January February 3x cypBaлж: raaлийH epeHxий ra3pblH cTaTиcTиK m3A33л3л. March May'

Эргэн сануулахад Хятад дахь уурхайнуудын түүхий коксжих нүүрсний нөөц 91.9 хувиар өссөн. Түүнчлэн урд хөршийн Австралиас авах эрчим хүчний нүүрсний хэмжээ нь тавдугаар сард дөрөвдүгээр сартай харьцуулахад 50 гаруй хувиар өссөн байна.

Ингэж тооцоолоод харвал намар гэхэд урд хөршийн эрэлт нэмэгдэнэ хэмээн таамаглахад хүндрэлтэй. Учир нь манай улсаас биржээр нүүрс худалдан авснаас Австралиас авсан нь зардал багатай болохоор тэр. Тиймээс ч дотоодын нөөц нь хангалттайгаас гадна хямд үнээр далайгаар тээвэрлэн нүүрс авч буй Хятад манай улсаас ирэх жил 50 сая тонн нүүрсийг авах эсэх нь эргэлзээтэй. Улмаар хэт өөдрөг төсөөллөөсөө болж ирэх жилийн төсвөө ч тэлэх вий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button