Төсвийн тодотгол: Тэд тоогоо тохирч чадахгүй байгаа юу

Төсвийн тодотголыг өнөөдөр /2023.06.07/ өргөн барьж амжихгүй бололтой.
Уг нь даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэрээ "Төсвийн тодотголыг Засгийн газраас энэ лхагва гарагт өргөн барина. Тиймээс энэ хуулийн энэ долоо хоногт хэлэлцэж эхэлнэ" хэмээсэн билээ.
Энэ дагуу өнөөдөр өргөн баригдах чигтэй байв. Гэвч амжихгүй нь.
УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Сангийн яам гэсэн гурван байгууллагаас тодруулахад аль нь ч төсөв өргөн барих цагийн хуваарь тодорхой болоогүй байгаа гэлээ.
Өнгөрөгч баасан гарагт ҮАБЗ гэнэт хуралдсан. Эл хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцсэн гэдэг мэдээлэл бий. Энэ удаагийн төсвийн тодотгол Үндсэн хууль өөрчлөлтийн өмнө амлалт өгөх байдлаар хийж байгаагаараа онцлогтой.
Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр жигд олгож, цалин тэтгэврийг зөрүүг цэгцэлнэ гэдэг зорилгыг эрх баригчид хэлж байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэтгэвэрээ амьжиргаанд хүрэлцээтэй нэмээрэй
Тоогоо тохирч чадахгүй биш бодож чадахгүй бна бүрэн тэтгэвэр хувь тэнцүүлсэн хоёрыг харьцуулаад хараарай бүрэн тэтгэвэр нь хувь тэнцүүлснээсээ багассан ч баых шиг