Гадаад мэдээДЭЛХИЙ
Нүцгэнээр дугуй унах дэлхийн өдрийг энэ сарын 10-нд тэмдэглэнэ

Дэлхий дээр тэмдэглэн өнгөрүүлдэг өдөр олон бий. Үүний нэг нь нүцгэнээр дугуй унах өдөр юм. Эл баярыг Лондонд энэ сарын 10-нд тэмдэглэх ажээ.
Нүцгэнээр дугуй унах дэлхийн өдрийг аюулгүй байдал, газрын тосноос үл хамааралтай амьдрах, хүрээлэн буй орчин, бие махбодын эрх чөлөөг эрхэмлэх асуудлуудыг хөндөн, 2004 онд анх удаа тэмдэглэж байжээ.
Уг жагсаалд 2022 онд нийт 1003 гаруй хүн оролцсон байна. Энэ удаагийн дугуйн жагсаалтад үүнээс олон хүн оролцох магадлалтай юм. Ингэхдээ хагас болон бүрэн нүцгэлж дугуй унадаг ажээ.
Уг жагсаал нь дугуйчдын эмзэг байдлыг харуулж, автомашины соёлыг эсэргүүцэж буй кампанит ажил аж. Ингэхдээ хүн бүрийг өдөр тутамдаа дугуй унахыг дэмжихэд чиглэдэг байна.
Дугуйн долоо хоногийг анх 1923 онд зохион байгуулж байв. Ингэхдээ нийгэм, эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх ашиг тусыг онцлон харуулдаг байжээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
uiddiimuu yaadiin
Дэлхийн бөмбөрцгийн баяр болгоныг монголд тэмдэглэх гэж оролдоно шүү, бүү сурт�##�чил
МОНГОЛД НҮЦГЭН ДУГАЙ УНАВАЛ ХАТГАА АВНА ШҮҮ!!!