УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Илон Масктай Обуна, орчуулагчийн аль уулзсан нь сонин биш

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн тэрбумтан, “Тесла” компанийн үүсгэн байгуулагч Илон Масктай цахимаар уулзалт хийсэн тухай бид мэдээлсэн билээ.

Уулзалтаар интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж буй “Старлинк” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор  хангахад хамтарч ажиллах талаар ярилцсан нь анхаарал татаж байгаа юм.

Мөн өнөөдрөөс /2023.06.08/ "Тухайн хуралд ЦХХХ-ны Дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ оролцсон. Түүний оролцсоныг Засгийн газар нууцалж, нүүрийг нь олон нийтээс нуух байдлаар видео шторкоо бэлтгэж цацсан. Ерөнхий сайдын орчуулагчийн хувиар оролцов уу" гэх шүүмжлэл цахим орчинд хөврөв.

Ямартай ч Bolor Battsengel нэрээр цахим уулзалтад оролцсон нь анхаарал татаж буй. Тэрбээр гадаадад байгаа бөгөөд албаны эх сурвалжуудаас асууж тодруулахад тодорхой мэдээлэл өгсөнгүй, зарим нь "Тухайн хүн өөрийн дүрсээ харуулахгүй байхыг ч хүссэн байж болно" хэмээлээ.

Б.Болор-Эрдэнийн хувьд ЦХХХ-ны дэд сайд байхдаа "Старлинк" компанийн интернэт үйлчилгээний талаар SpaceX компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийж байсан. Эл ажлыг эхлүүлэхэд гар бие оролцож явсан. Өдгөө ямар нэгэн төрийн байгууллагыг төлөөлөх субьект биш ч эл уулзалтад оролцох шаардлага үүссэн байж болох уу гэдэг асуудал гарч ирэх юм.

Харин цахим уулзалтад орчуулагчаар УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Доктор Б.Уянга оролцсон аж. Тэрээр үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаад 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий Гараг судлалын тэнхимд Төв Азийн геологи, тектоникийн асуудлаар Докторын зэрэг хамгаалсан нэгэн.

Эцэст нь Обуна, орчуулагч хоёрын хэн нь ч цахим уулзалтад оролцсон нь чухал бус. Эл төсөл манай улсын ирээдүйд хэрэгтэй нь маргаангүй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-08 18:50

Ерөнхий сайд маань гадаадад төгссөн лут англи хэлтэй биш билүү, айн

Зочин
Зочин
2023-06-08 21:32
Reply to  Зочин

тийм байсан ч монгл төр төлөөлж байгаа хүн монгол хэлээрээ, орчуулагчтай ярих ёстой

Зочин
Зочин
2023-06-08 19:58

dank chin uuruu harward tugssun mundag bolowsroltoigoo gaihaad bdggvi bilvv?eswel orchuulagchtai tugssun yum boluu?

Зочин
Зочин
2023-06-08 23:48

Удахгүй баахан мөнгө хөрөнгийг нь луйвардаж аваад хөөгөөд явуулна бизээ

Зочин
Зочин
2023-06-09 05:47

Ямарч боловсролгүй, Хүмүүнлэгээ ч төгсөөгүй ийм хүн Монголыг төлөөлж,Илон Масктай уулзаж этр,5 үгэндээ л танигдана ш д, Оюун-Эрдэнэ энэ 2,хайран улсын нэр хүнд.юун ч дээгүүр санаатай юмбдээ.

BByambaa
BByambaa
2023-06-09 07:30

Ulsin neriin umnuus hiih uulzaltand ug asuudlaar medelegtei huheer orchuulga hiilgeh ni zuv shuu dee.Yamar ih uhaj tunhdug yum be?

Зочин
Зочин
2023-06-09 12:38

Энэ хачин дүфф авгай хүүхнүүдээ төрийн хэрэгт хутг�##�дуулдгаа болиорой

Bibi
Bibi
2023-06-09 12:49

Haa hamaagui zolbin huuhen turiin yylzaltad oroltsood l amar yum boldog bolj

Иргэн
Иргэн
2023-06-09 13:29

Урнаа гэдэг энэ хүүхэн хэний захи�##�гаар Обуна гэгчийг байнга янз бүрээр бичдэг юм бол. Уг нь монголд өөр биччих сэдэв олон байна. Хөдөө явж м�##�чдын амьдр�##� ахуй, үйлдвэрүүдээр явж ямар ажил өрнөж байгааг бичвэл өөрт нь болоод энэ сайтад хэрэгтэй дээ.Манай з�##�уучуудын эх орныхоо хөгжилд оруулж байгаа маш олон ажил санаачлагууд зөндөө л байна. Нэгийг нь ч гэсэн сайн т�##�аас болж бүтэж байгаа зүйлийг бичмээр байх юм. Хэрэгтэй хэрэггүй л улс төрийн ч гэх юм уу эсвэл захи�##�гат ч юм уу хэнд ч хэрэггүй мэдээллээ одоо боль хүүхээ.

Зочин
Зочин
2023-06-09 13:55

Төрийн �##�бан ёсны орчууланч гэж байхаа болисон юмуу. Төрийн ажлын протокол, төрт ёсны дэг журам мэдэхгүй гудамжнаас гүйж орж ирэгсэд мэт л авирлах юмаа

Холбоотой мэдээ

Back to top button