УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Ганбаатар: Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа нүүрс ярина

Өнөөдрийн /2023.06.09/ Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн яамтай болох санал гаргаснаа дуулгалаа.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: "Энэ удаагийн тодотгол Засгийн газраас уул уурхайн салбарт явуулж буй зөв зүйтэй бодлогын үр дүн гэдэгтэй санал нэг байна. Бирж дээр асуудлууд бий. Гэхдээ бирж бол нүүрс гаргахаас гадна үнэ тогтоож буй. 70, 80 ам.доллар байсан нүүрс одоо 140, 150 ам.доллароор худалдаалж байна. Энэ нь бидэнд өнөөдрийн 1.8 их наядыг яриад суух боломж олгож байна. Биржийн үр нөлөө энэ.

Цаашид жонш, төмөр, зэсээ ч биржээр худалдаална. Биржийг бүтэлгүй харагдуулах олон зүйл явагдаж байна. Монгол Улсын Засгийн газар зөв замаас ухрахгүй. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа биржийн худалдаа, нүүрс ярина. Үнэ тодорхой хувиар буурсан ч буцаад өснө гэсэн хүлээлттэй байна.

Уурхайн хүчин чадал хангалттай. Хамгийн гол нь боомт болон тээвэрлэлтийн асуудал бий" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-10 09:01

Биржийн үнэ хил нөхцөлд тээврийн үнэ ороод тээвэрчид ажилгүй болчихоод бна нүүрсний үнэ тээврийн үнэ хоёроо с�##�гаач ээ

Холбоотой мэдээ

Back to top button