С.Батдөлд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг болон өндөр үнэлгээ бүхий үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг хураан авч, цагдан хорьсноос хойш даруй яг зургаан сар болох гэж байгаа билээ.
Тавдугаар сарын 10-нд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллага руу
Тавдугаар сарын 30-нд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.10 буюу үндэсллэгүйгээр хөрөнгөжсөн, 22.4 буюу хахууль авсан, 18.6 буюу мөнгө угаасан гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа юм.
Шүүх яллах дүгнэлтийг хүлээж авсанаас 30 хоногийн дотор шүүх хуралдааныг зарлан товлодог.
Тэгвэл С.Батдөлд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зургаадугаар сарын 20-нд буюу маргааш 15.00 цагт товлогдсон байна.
Ташрамд түүнийг цагдан хоригдох хугацаа зургаадугаар сарын 09-нд дууссан бөгөөд цагдан хорионы хугацааг ч дахин сунгаад байгаа ажээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.