Чуулганы индэр дээрээс хувийн бизнесээ хамгаалагч

Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан Онцгой албан татварын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байнгын хорооны шийдвэрээр УИХ-ын чуулган өчигдөр санал хураалт явуулсан. Санал хураалтад 40 гишүүн оролцсоноос 70 хувийн саналаар дэмжсэн билээ.
Ингэснээр керосин нафтаг Онцгой албан татвараас чөлөөлөхөөр болж буй.
Нефть нэрэх үйлдвэргүй атлаа Монгол Улсын шатахууны түүхий эдийн импорт өсчээ. Керосин, нафта зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний импорт илт дээшилсээр ирснийг гаалийн мэдээллүүдээс харж болно.
2017, 2018 оны байдлаар Монгол Улсын хилээр дээр нэр дурдсан, хуурамч шатахуун үйлдвэрлэх гол түүхий эд болох бодисыг нийтдээ 202 мянган тонныг оруулж ирсэн мэдээ бий.
Шатахууныг керосин, хийн конденсацын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафта зэрэг бодисуудаар шингэлэн найруулж, түгээх станцуудад зах зээлийн үнээс хямдаар нийлүүлдэг хэмээдэг.
Керосин, нафта гэж нефтийн туслах бүтээгдэхүүнийг онцгой албан татваргүйгээр оруулж ирээд холиод борлуулахыг нефт имфортлогчдын дургүйг асар ихээр хүргэдэг.
Тэдний зах зээл хумигдах учраас . Тухайлбал, УИХ-ын гишүүн, “Тэс петролиум” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Баттөмөр “Би монголын топ татвар төлөгч. Гэтэл дотоодод шатахуун найруулдаг хүмүүс татвар төлөхгүй байгаа нь шударга бус байна” хэмээн уурссан билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо л үндсэн ажлаа хийж эхэлж бнда
Ийм хог шаарыг 2-нтоо сонгож л байдаг, Дарханыхан бас үхэрнүүд болж бгн бнада.
Харин Баттөмөр гишүүн хуурамч шатахууны гол түүхий эдэд татвар ноогдуулах нь зөв гээд бгаа нь ард түмний эрх ашгийг хамгаалаад бгаа юм биш үү. Үндсэн хуулийн цэц гадны хүмүүсийн эрх ашгийг хамгаалаад бна шдээ.
Nairuulsan Binzen neeree bidnii Mashiniig dotroos ni alj bna Omhii kerosin unertej bna Huuhed hordoj bna