"200,000 төрийн алба хаагч хоол идэж, буудалд орж, тамхи татсан зарлагаа мэдүүлэх юм уу"
УИХ-ын чуулганы баасан гарагийн /2023.06.23/ нэгдсэн хуралдаан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Авлигатай тэмцэх асуудал сүүлийн жилүүдэд олны анхааралд орж, хорт зуршлаас эрүүл байлгахын тулд Монгол Засгийн газар тодорхой ажил хийж, үр дүнд хүрсэн гэдгийг үгүйсгэхгүй. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт зарим хуультай зөрчилдөх заалтууд орж иржээ. Хэдхэн сарын өмнө Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг баталсан. Өнөөдрийн байдлаар 200 гаруй мянган төрийн албан хаагч ажиллаж байгаа. Авлигатай тэмцэх газарт ХОМ-ээ мэдүүлдэг 100 мянга орчим хүн байдаг шиг байгаа юм. Энэ хөтөлбөрт зарлагаа мэдүүлнэ гэдэг заалт орж ирж. 200 мянган хүн хоол, идсэн, буудалд орсон, тамхи татсан зардлагаа мэдүүлдэг болох юм уу.
Зарлагаа мэдүүлнэ гэдэг дээр хэмжээ тогтоох юм уу. Хэдий хэмжээний зарлага гаргавал мэдүүлнэ гэсэн зүйл бий юу. Үүн дээр анхаарах ёстой шүү" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Авлигатай тэмцэх хөтөлбөрийн хугацаа дууссан. Энэ хөтөлбөр гэнэт орж ирээгүй. Сүүлийн хоёр жил санаачлаад 40 гаруй хүнтэй ажлын хэсэг байгуулж, бүтэн жил ажилласан бодлогын баримт бичиг. УИХ-ын дарга энэ хаврын чуулганыг нээхдээ "Авлигатай тэмцэх чуулган болно" гэж хэлсэн. Чуулган хаахад 2 долоо хоног үлдлээ. Тиймээс энэ хөтөлбөрт УИХ манлайлал үзүүлж шуурхайлан батална. Маш өргөн хүрээтэй хөтөлбөр шүү. Тиймээс УИХ-ын гишүүд байнгын хороонд саналаа ирүүлээрэй. Өнөөдрийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй өнөөдрийн хуралд хэлсэн саналуудыг оруулна. Ц.Мөнх-Оргил гишүүний түрүүн хэлсэн хувийн хэвшилтэйгээ төр бизнес булаацалдахгүй байх саналыг тусгана" хэмээлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Идэж уугаагүй авдаг л нөхөр
ТӨРИЙН АЛБАНЫ ГУЙЛГАЧИН ДЭЭРЭМЧИД ЧИНЬ БАЙНГА БУУДАЛ РЕСТОРАНД ШОУДСАН ЛАЛРУУД БАЙДАГ. ЦАЛИНГААСАА ТҮЙ Ч ГАРГАХГҮЙ НОВШНУУД
Энэ одоо МАН ын хнаас дор идэж уусан түүхтэй нөхөр
Адьшаа гэдэг чинь авлига гэдэг юмыг ч ёстой нэг цэцэглүүлж байсан нөхөрдөө! 2000 онд мөнгө хатуу байх үед л 15 сая төгрөгийг голоод наадахаа овоон дээр аваачиж тавь гэж томордог байсан хулгайч даа!
Бүр нэг харах царайнаасаа хулгайч та нар тэриүс зүс, хэлж ярьж женког дагаж яаж ичгүүрээ алдаж гүйлээ