АНУ-ын ТНБД-ын орлогч Фернандез манай улсад айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандез Монгол Улсад зургаадугаар сарын 25-29-нд айлчилна.
Тэрбээр, АНУ, Монгол Улсын эдийн засгийн түншлэлийг ахиулахаар Монгол Улсын төр засгийн өндөр албан тушаалтнууд болон бусад оролцогч талуудтай уулзана.
Айлчлалын зорилго нь эрчим хүчний аюулгүй байдал, чухал ашигт малтмал, тээвэр, хүнсний аюулгүй байдал, оюуны өмч, цахим эдийн засагт тулгуурлаж Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бат бөх тогтолцоог дэмжих төслүүд дээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх аж.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фернандез Улаанбаатар хотноо Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газруудтай чухал ашигт малтмалын талаарх анхны гурван талт яриа хэлэлцээгээр гурван орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын өндөр стандартыг дэмжихэд хамтран ажиллах арга замыг олохоор зорьж байна.
Айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдтэй уулзаж, олон улсын худалдааны талаар Дэлхийн экспортын хөгжлийн форумд илтгэл тавихаас гадна Оюу толгойн уурхайд зочилно. Мөн Монголын эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх зэрэг монгол иргэдтэй соёлын арга хэмжээнд аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.