УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын бүлэг англи хэлний заалтаар саналаа нэгтгэнэ

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар”: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Тус бүлэг баасан өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслөөр гурав хоногийн завсарлага авсан билээ. Өнөөдөр эл хуулийн "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай" хуульд нь ажлын хэсгийн оруулж ирсэн "...үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалтыг хэлэлцэж, саналаа нэгтгэнэ.

Хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Өмнө нь МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр ч удаа орж, дэмжигдсэн. Мөн БСШУСБХ болон УИХ-ын нэгдсэн чуулганы анхдугаар хэлэлцүүлгүүдээр дэмжигдсэн заалт юм.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан”: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button