УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг намынхан нь урагшлуулна

Энэ хаврын чуулган завсарлахаас өмнө батлагдахаар хүлээгдэж буй нэг чухал хууль бол Улстөрийн намын тухай хууль.

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын даргын сануулгаар хэлэлцэх чигтэй байсан ч оруулж ирээгүй билээ. Тэгвэл Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2023.06.23-ны өдрийн хурлаар тус хуулийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын гуравдугаарт эрэмбэлж батласан байна.

Гэхдээ дөнгөж анхны хэлэлцүүлгийг нь хийх юм. Энэ утгаараа энэ хаврын чуулганаар амжиж батлах уу, үгүй юу гэдэг асуулт өнөөдрийг хүртэл хүлээлттэй байв. Улмаар улстөрийн намууд тийм ч амархан санал нэгдэхгүй гэдэг нь Төрийн ордонд болсон намуудын хурлаас харагдаж, санаа зовоосон асуудал болоод буй.

Тэгвэл өнөөдөр /2023.06.26/ Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг МАН-ын бүлэг хэлэлцэж, энэ хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэнээ дуулгалаа.

Эл хуулиар Улстөрийн намуудын санхүүжилтийг ил тод болгоход чиглэсэн чухал заалтууд орж ирж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ эргүүг долоогчидтой нь зайлуулах юмсан.

Холбоотой мэдээ

Back to top button