Хөгжлийн банкны "үлгэр" төгсөв: Улстөрчид БУРУУГҮЙ, мэргэжилтэн, ААН-үүд БУРУУТАЙ

Мэргэжилтнүүд, ААН-үүд буруутай, гишүүд албан тушаалтнууд буруугүй. 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн банкны гэм буруугийн шүүх хуралдаан бүхэл бүтэн 47 хоног үргэлжилсний эцэст танилцуулсан хариуг нь товчоор ингэж дүгнэж болохоор.
80 шүүгдэгчээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн юм. Мөн дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцов.
Уг нь ХЗБХ-ны дарга Б.Энхбаяраар ахлуулсан түр хорооныхон бүтэн гурван сарын турш гурван үе шаттайгаар 13 хоног 240 гаруй иргэн хуулийн этгээдийг дуудаж, байцаасан. Тухайн сонсголын үеэр бараг буруугүй хүн байгаагүй. Бүгдийнх нь баримт сэлтийг нүүр лүү нь улалзуулж байгаад байцаасан байдаг.
Хөгжлийн банкны зээлийн луйврын цаана маш олон улстөрчид нэр холбогдож, нийгэмд асар дуулиантайгаар эхэлж байсныг ч олон нийт хараахан мартаагүй. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд МАН-ын арав гаруй гишүүн овог нэрээ цоллуулж байв. С.Бямбацогт, Ч.Ундрам, Г.Дамдинням, А.Сүхбат, Ц.Гарамжав, Дэд сайд асан Ш.Лхамсүрэн, УУХҮ-ийн сайд асан Д.Ганхуяг гэхчлэн нэрс хөвөрсөн.
Эцэстээ тэднээс АН-аас Н.Алтанхуягийг, МАН-аас Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ч.Баатарбилэг нарыг сугалж аваад, яллагдагчаар татсан билээ. Өдгөө тэднээс ганц л буруутай болж таарав.
Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг зээл авахад нэгэндээ нөлөөлсөн нь нотлох баримтаар нотлогдоогүй, тул гэм буруугүй болж таарч байна. Харин МАН-аас Ё.Баатарбилэг орлогоо нотолж чадаагүй, бусдаас хахууль авсан хэргээр буруутгагдаж ганцаараа үлдэв. АН-аас Н.Алтанхуягийг зээл аваагүй, олж ирж бүтээн байгуулалтаар тараасан кейс нь анхдагч боллоо.
"Бэрэн групп" зээл өгсөн хэргийн хамжигчаар гэхэд 30 гаруй хүнийг яллаж, гэм бурууг нь шүүв. Зээл олгосон мэргэжилтэн, жирийн ажилтнууд буруутав. Гэхдээ сонирхолтой нь тус группийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрийг буруутай, охин Цэлмэгийг нь буруугүй гэж шүүх үзлээ.
Эл гэм буруугийн шүүх хуралдаанаар ихэнх ААН буруутгагдаж, зээл олгоход нөлөөлсөн гэх албан тушаалтнууд буруутгагдаагүйг ангилбал:
Гэм буруутай ААН: “НВЦ” ХХК, Ганхүдэр орд” ХХК, “Инжир” ХХК, “Хааны харгуй” ХХК, "Монгол драй милк" ХХК, "Бэрэн групп" гэхчлэн
Гэм буруугүй гишүүд албан тушаалтнууд: Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүд. Мөн ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Отгочулуу, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэн, ХБ-ны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамба, Б.Шинэбаатар, Б.Найдалаа нарын нэрс хөвөрнө.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Өмнө нь ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар МАН-ынхан Б.Батзоригоор туг тахиад өнгөрсөн. Энэ удаа Хөгжлийн банкны зээлээрээ Ё.Баатарбилэгээрээ туг тахиад өнгөрөх нь тодорхой болж байна. Сан цөлмөсөн, зээл хүртсэн хэрэг бүрийн















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН арай дэндүү шударга бус юмаа 2024 сонгуулиар МАН ыг үндэсээр нь өөрлөхгүй бол энэ улс орны төрийн толгойд луйварчид дүүрлээ
МАНгаруудыг ахиад мангарууд сонгочихоно оооо..нэмэр бараг байхгүй днэ
Дүрэм журмаа мөрдөж ажиллахгүй даргын тушаал биелүүлж явдаг дарга намайг аварна гэж бодож явдаг төрд ажилладаг хүмүүс анхаарна биз.
Алдар нэр, шагнал, урамшуулал, цол нэмэх зэрэг санаанууд нь бүтсэн бол гэмгүй хүмүүсийг явуулсан нь дээр дээ
Ulger m da, anhnaasaa jujeel yavtsan, humuus n medej l bsan
Яг ЖДҮХС шиг жүжиг болгоод орлогоо нотлож чадаагүй гээд МАНын нэг 2 хүнээр туг тахиад жижиг жараахай нар шоронд орохоор болчихлоо.