УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"7 их наядын хохирол учруулсан Д.Эрдэнэбилэгийг 3 тэрбумын барьцаагаар хил гаргачхаж"

Өнөөдөр /2023.06.27/ АТГ-ын үүдэнд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК, "Цемент шохой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хохирол учруулсан гэх Д.Эрдэнэбилэг хилээр гарсан талаар МАН-ын хуульч Ү.Амарбат мэдээлэл хийлээ.


Тэрбээр, "2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд АТГ-аас хэргүүдийн прокурорын байгууллага руу шилжүүлсэн байна. Гэтэл 2023 оны хоёрдугаар сарын 09-ны өдөр Д.Эрдэнэбилэгийг өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргасан байдаг.

Түүнийг Сингапур улсад эмчилгээ хийлгэх шаардлага байгаа учир, хилийн хоригийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ. Гэтэл харамсалтай нь Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч бидэнд огт мэдэгдээгүй. Эрүүгийн хэргийн шүүх тухайн хүсэлтийг шийдсэн байгаа юм. Шүүх шийдвэрлэхдээ гурван тэрбум төгрөгийн барьцаа аваад хоёр долоо хоногийн хугацаатайгаар Сингапур руу гарахыг зөвшөөрсөн байна. Харамсалтай нь хоёрдугаар сарын 09-нд улсын хилээр гараад буцаж орж ирээгүй байна. Улмаар хэргийг нь прокурорын байгууллага АТГ руу буцаажээ. Үүнийхээ үндэслэлийг "Хэргийн гол яллагдагч, Эрдэнэбилэг Монголд байхгүй байна" гэсэн байгаа юм. Энэ хэрэг хэзээ эргэж, шүүхээр шийдвэрлэгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй болж байна.

Яллагдагчийг 14 хоногийн хугацаатай ямар нэгэн ялтан шилжүүлэх гэрээгүй улс руу гаргасан. Гэтэл энэ хүн Эрдэнэт үйлдвэрт 4 их наяд, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2.8 их наядын, Цемент шохой үйлдвэрт 300 тэрбум нийт 7 их наядын хохирол учруулсан. Ийм хүнээс гуравхан тэрбумын барьцаа аваад үлдсэн байна.

Тиймээс Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс АТГ-т гурван хүсэлт гаргаж байна.

Нэгдүгээрт, Энэ хэргийг шийдвэрлэсэн СБД-ийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийг шалгаж өгөөч. Энэ хэрэг шийдвэрлэлт дээр ашиг сонирхлын зөрчил үүссэн байна гэдэг хардлага үүсээд байна.

Хоёрдугаарт, ганцх Д.Эрдэнэбилэг биш 21 холбогдогчтой. Тэдгээр 21 холбогдогчдыг бас ингээд явуулчихсан юм биш биз дээ. Болор, Орхон, Шижир гэхчлэн хүмүүсийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлмээр байна.

Гуравдугаарт, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Эрдэнэт үйлдвэр", "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн хохирлууд одоо ч тасралтгүй өсөж байна. Татварын өр гэхчлэн" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Прокурорууд мөнгөний өмнө сөхрөн унасан бна !

Зочин
Зочин

Хүүк л мэднэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button