НИЙГЭМНийгэм мэдээ

Зуныхаа амралтаар жуулчдад хөтөч хийдэг найзууд: Цалингаараа намар хэрэгтэй зүйлсээ авна

Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Гурван цэнхэрийн агуйг үзэж сонирхохоор очсон аялагч болон жуулчдад хөтөч хийхээр "Гурван цэнхэр" амралтын газарт байрлан ажиллаж буй сурагчидтай холбогдлоо. Тэд ийн ярьж байна.

-Сайн байцгаана уу, өөрсдийгөө танилцуулаач?

-Биднийг Буянхишиг, Мандахнаран гэдэг. Ховд аймгийн Прогресс сургууль болон Манхан сумын ерөнхий боловсролын сургуульд тус тус суралцдаг. Бид дөрөв болон тавдугаар анги. Одоо 11 настай.

-Зуныхаа амралтаар гэрээсээ хол амралтын газар байрлаж, аялагчдад хөтөч хийж байгаа гэж сонслоо?

-Тиймээ. Энд ирээд удаагүй байна. Буянхишигийн гэр аймгийн төвд. Харин Мандахнарангийнх Манхан суманд байдаг. Аав ээжтэйгээ ярилцаад энэхүү шийдвэрийг гаргаад ирсэн юм. Тэд маань дэмжээд, зөвшөөрсөн.

-Аялагчид танай баазад их ирж байна уу?

-Манайд ирэх аялагчдын тоо нэмэгдээд л байна. Өдөр бүр маш олон хүн ирж байгаа. Бид хоёр ирсэн жуулчдад Хойд цэнхэрийн агуйгаа үзүүлж хөтөч хийдэг. Ингэхдээ агуйнхаа түүх болон бусад газрын тухай ч мэдээллүүдийг өгдөг.

-Түүхээ хэр сайн мэдэх вэ. Тухайн мэдлэгээ түүхийн хичээлээр олж авсан уу эсвэл аав ээжээсээ сурч мэдэв үү?

-Түүхээ бол их сайн мэднэ ээ. Багаас аав ээж маань заасан гэж хэлж болно.

-Тэгвэл сургуулиа төгсөөд ямар мэргэжлээр суралцах бодолтой байна вэ?

-Мандахнаран түүх судлаач, харин би аялал жуулчлалын менежмент гэдэг мэргэжлээр суралцах бодолтой л байгаа даа.

-Хүмүүс та хоёрыг юу гэж байна, магтаж байна уу?

-Бид хоёрыг их магтаж, сайн байна гэж хэлдэг. Тиймээс урам авч цаашид энэ ажлаа хийгээд л баймаар санагдаж байна. Ингэж ажиллах нь их гоё байгаа. Хүмүүс манай нутгийг үзчихээд их сайхан нутаг байна, дараа дахин ирнэ ээ гэж хэлэхийг нь сонсох сайхан байдаг.

-Хэрхэн тайлбарлаж байна, түүхээ?

Эхлээд уул руугааа гарахынхаа өмнө хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, зөвлөж өгдөг. Харин дараа нь зургуудаа харуулж тайлбарлаад явдаг. Сүг зураг ихтэй учир тэр болгоныг хүмүүст тайлбарлах, үзүүлэх хэрэгтэй болдог. Одоо бол аманд орчихсон түгдрэлгүй сайн байгаа шүү.

-Ажил хийгээд олсон цалингаа юунд зарцуулах вэ?

-Цалин жаахан авдаг. Гэхдээ тодорхой хэмжээнд авчихдаг аа. Ажил хийж олж байгаа энэ мөнгөө намар хичээлийн бэлтгэлдээ зарцуулна гэж төлөвлөсөн. Хичээлийн хэрэгсэл, хувцас ч юм уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-07-02 18:20

Ёстой хөөрхөн сайн хүүхдүүд бна улам сайн ажиллаарай амьжилт хүсье

Basca Feiza
Basca Feiza
2023-07-03 01:57

сайн байцгаана уу. ХӨӨРХӨН.

Зочин
Зочин
2023-07-03 14:41

Xun bolox bagaasaa xuleg bolox unaganaasaa gej xuurxun tsoglog ajilsag xuuxduud baina

Холбоотой мэдээ

Back to top button