УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Байнгын хороо дэг зөрчсөн тул Боловсролын ерөнхий хуулийг буцаалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.

Эл хоног гүйцсэн тул өнөөдрийн хуралдаанаар санал хураасан ч зарим саналаар багцлан санал хураасан нь дэг зөрчжээ.

Тодруулбал, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан саналын томъёоллоор санал хураалгах шатанд зарим саналыг багцлан санал хураалгасан нь УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв.

Энэ тухай тэрбээр, "УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хариуцлагагүй ажилласан байна. Иймд Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй холбоотойгоор гарсан саналуудыг нэг бүрчлэн санал хурааж, дахин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ир" хэмээн чиглэл болголоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button