УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: ҮХЦ-ийн гишүүнээс Ц.Нанзаддоржийг чөлөөлөв

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д ирүүлснийг ийн хэлэлцсэн байна.

Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтдээ: өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай дурдсан аж.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжжээ. Цэцийн гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжив. 

Ц.Нанзаддоржийн хувьд: 2018 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байжээ.

  • 1984-1994 онд Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Өмч хувьчлалын комисст ахлах мэргэжилтэн,
  • 1994-1996 онд “Ажираг” ББХК-д менежер,
  • 1996-2000 онд Төрийн өмчийн хороонд ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга,
  • 2000-2004, 2010-2012, 2013-2015 онд “Гурван гол холдинг” ХХК-д дэд захирал,
  • 2004-2010 онд Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга,
  • 2012-2013, 2015-2016 онд Төрийн өмчийн хорооны дарга,
  • 2016-2018 онд “BOD” ХХН хуулийн фирмд хуулийн зөвлөх.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор: Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 35  дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байв.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button