Нийгэм мэдээ

Гурван суманд бороошуулах төхөөрөмж байршуулна

Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон гурван сумын зааг “Гоожуурын булаг" гэх газар бороошуулах төхөөрөмж байршуулахаар болжээ.

Говь нутагт сүүлийн жилүүдэд бороо хур орох нь улам багасаж малчдын амьдрах, аж төрөх нөхцөл улам хүндэрч байна. Өнгөрсөн жилийн өвөл, хаврын хүнд бэрх цагийг даван туулж, дэлгэр цаг ирэх байх гэсэн найдлага тээсэн хэдий ч долоодугаар сар гарсаар хур тунадас маш бага хэмжээтэй орлоо.

Иймд гурван сумын заагт байх “Гоожуурын булагт” үүл хуримтлуулах, бороошуулах төхөөрөмжийг байршуулахаар шийдвэрлэлээ. Хур бороо оруулах бүхий л аргыг судалж байна гэж аймгийн засаг дарга Р.Сэддорж нийтэлжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

сайхан үйл байна. Хэр зэрэг мөнгө ордог бол.

Зочин
Зочин

Хэхэ, энэ худлаа ш дээ.

Зочин
Зочин

ene ih orood baigaa boroog naana chini oruulah yumsan

Зочин
Зочин

Монголоор дүүрэн чихцэлдээд байдаг удган бөө зайран лам худагт хувилгаад нөгөө тодроод тодруулаад байсан урд хойд дүрүүд богд ринбүүчи нар чинь ийм үед ид шид илбэ жатгаа үзүүлж олон түмнээ энэ их ган гачиг зарим газар оронд нь тохиолдоод байгаа үер усны аюулаас гэтэлгэж хур ихтэйгээс нь ган гачигтай руу нь явуулж жин бангийн тааруулж улс ороноо бумбын орон диваажин болгодоггүй юум уу ккк

Холбоотой мэдээ

Back to top button