Өмгөөлөгч Ц.Оюунбаатар: Ц.Хуланг сонгуулиар хийсэн хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидлаар буруутгаж буй
 
						Яруу найрагч Ц.Хулангийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Оюунбаатартай ярилцлаа. Тэрбээр 30 гаруй жил хүний эрхээр мэргэшин ажиллаж буй судлаач, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг хүн юм.
Д.Оюунбаатар ХЭҮК-ын хуулийг санаачлан баталж, Европын холбооны парламентийн салбар хорооны хуралд илтгэл тавьж, Парисын гудамжинд хүний эрхийг хамгаалан жагсаж явсан.
-Яруу найрагч Ц.Хуланд есөн жил, зургаан сарын хорих ял оноосон тухай зарласан нь олон нийтэд эргэлзээ тээнэгэлзэл төрүүлж байна. Та ямар мэдээлэл өгөх боломжтой вэ?
-Ц.Хуланд тагнуулын гэх хэргийг үүсгэж, барьж хорьсноос хойш сар гаруйн дараа Монголын алдартай зохиолчид, урлагийн соёлын төлөөлөл ерөнхийлөгчид хандсан. Тэдний зарим төлөөлөл, олон нийтийн шаардлагаар энэ хэргийн өмгөөлөгчөөр ажилласан. Ц.Хулан уран бүтээл, ажил үйлсээрээ, бүх түвшинд эх оронч, цогтой тэмцэгч хүн. Их цоглог, дайчин бас хувьсгалч эмэгтэй. Уран бүтээлийг нь мэддэгийн хувьд эртнээс өөртэй нь ч, эцэг эхтэй нь ч дотно танилууд. Би Ц.Хуланг сайн мэднэ. 2000-аад оны дундуур ардын уран зохиолч Д.Пүрэвдорж бид хоёр Ц.Хуланг хоёрдугаар эмнэлэгт хүнд өвчтэй байхад уулзаж, өдөржин ярьж хөөрч сууж байлаа. Монголын алдар цуутай нэрт ардын уран зохиолч, яруу найрагч, зохиолч уран бүтээлчдийн хүсэлтээр энэ хэрэг дээр цаг гаргаж, судалсан.
Би өмгөөллийн ажлыг дагнаж хийдэггүй. Жилдээ би хоёр, гурван удаа зөвхөн хүний эрх, улс төрийн шинж чанартай хэрэгт өмгөөлөгчөөр ордог. Авилга, хулгай дээрэм, албан тушаалын гэх мэт өөр хэрэг дээр ажилладаггүй. Үүний өмнө “Тусгаар тогтнол” хөдөлгөөний эх оронч таван залуу буюу “Халуун цуст” хочит Б.Тулга, Д.Банзрагч нарын хэрэг дээр өмгөөлөл явуулсан.

Ц.Хулангийн хэргийн тухайд, өмгөөлөгч нарт маш хатуу хяналт хязгаарлалт тавьж, өмгөөллийн ажилд хүндрэл учруулж байсан. Бидний тэмдэглэлийг хураан авч, ганцаарчилсан уулзалтыг бичлэг, камераар хянаж байсан талаар тухай бүр гомдол гаргаж байсан. Миний бие УИХ-ын гишүүн байхдаа энэ эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажлын хэсэгт орж дагнан ажилласан. Хүний эрхийн асуудал дээр ихээхэн анхаарч байсан. Бодит амьдрал дээр мөрдөн байцаах, прокурор, шүүгчийн хүний эрхийн талаарх мэдлэг маш сул дорой, хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, завхрал гаргаж байна.
Тухайлбал эрүүгийн хуулийн 19-ийн дөрөвдүгээр зүйл дээр үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан, учруулахыг зорьсон үйлдэл, эс үйлдлийг шаарддаг. Хоёрдугаарт улсын нууцын асуудалтой холбоотой байх, гадаадын тусгай албадыг мэдсээр байж харьцсан, тохиролцсон, тодорхой үүрэг даалгавар авсан байхыг шаарддаг. Ц.Хуланд холбогдох хэрэгт эдгээрийн аль нь ч байхгүй.
Прокурор өөрсдөө улсын нууцын асуудал огт байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хуралдааны тэмдэглэлд хар цагаанаар бичигдсэн. Тэгсэн мөртлөө яллах гээд дайраад байдаг. Хуульчдын мэргэжлийн байх, яллах, цагаатгах бүх л баримтыг тал бүрээс нь шалгах, хүний эрхийг дээдлэх үүргээ хэрэгжүүлэхгүй орхигдуулж байгаад гайхаж байна. Энд хүний эрхийг зөрчсөн зарим нэг асуудлыг л ярьж байна.
-Ц.Хулангаар нууц хадгалах баталгаа гаргуулж авсан нь өөрийгөө хамгаалах боломжгүй болгосон-
Би хянан шийдвэрлэх ажиллагаа болон зарим шаардлагыг хүлээж авахгүй гэх хүсэлтээ бичгээр өгсөн. Хэрэгт холбогдон шалгуулж буй хүнийг өөрөө өөрийгөө хамгаалах боломжгүй болгож байна. Хэлмэгдлийн үед алах ял авсан хүнийг нүхийг нь өөрөөр нь ухуулж бууддаг байсан гэдэг шиг. Мөн өмгөөлөгчийн гүйцэтгэх ажил, хүний эрхийн хууль зөрчиж мөрдөн тагнаж, элдэв шантааж, дарамт үүсгэн сүрдүүлэх гэж оролдлого хийсэн нь Ардчилсан гэх Монгол Улсад байж болохгүй асуудал юм. Татвар төлөгчдийн олон тэрбумын төсвөөс санхүүждэг УИХ, ХЭҮК дүгнэлт хийх цаг болжээ. Монгол улсын нэр хүнд, ардчилал, хүний эрхийн хэмжүүрээр маш доошоо оржээ.
-Гэвч та бүхэн чимээгүй л байсаар ирлээ. Энэ ямар учиртай вэ?
-Бид энэ асуудлаар бодитой мэдээлэл гаргаагүй. Зөвхөн эрх зөрчигдөж байгаа асуудлаар холбогдох байгууллага, шүүхэд удаа дараа хандсан. Ц.Хулан Монгол Улсын нууцтай, маш нууц, нууцын зэрэглэлтэй ямар нэгэн бичиг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй. Тэр дундаа Ерөнхийлөгчийн Шашин соёлын асуудал хариуцсан зөвлөх байхдаа ийм төрлийн бичиг баримттай танилцаагүй.
Хоёрдугаарт, Ц.Хулан гадаад улсын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, тохиролцоо хийсэн нэг ч баримт байхгүй. Гуравдугаарт, гадаадын тагнуулын байгууллагад Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, цэрэг зэвсгийн нууцад холбогдох мэдээ материал дамжуулж өгч байгаагүй.
Х Богдыг сонгох, залах асуудал яригдаж эхэлсэн 2014 оноос жирийн ард түмний хүүхдээс сонгон шалгаруулахыг шаардаж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр ярьсан байдаг. Энэ нь гэрчийн мэдүүлгээр маргаангүй тогтоогдсон. Үндсэн хуулиар төр шашны үйл ажиллагаа бие биенийхээ дотоод үйл хэрэгт оролцохгүй, шашин төрөө хүндэлнэ, төр шашнаа хүндэлнэ гэсэн байгаа. Богдын асуудал улсын нууцад огт хамаагүй. Энэ асуудлаар надтай хэн ч маргалдаж, мэтгэлцээд хол явахгүй.
Өөрөөр хэлбэл, тагнуулын, үндэсний аюулгүй байдалд харьяалагдах үйлдэл, үйл ажиллагаа хийсэн нь 15-16 хавтаст хэрэгт огт нотлогдоогүй. Шүүх дээр бид бүтэн дөрөв хоног мэтгэлцлээ, шүүгчээс, прокуророос шаардлаа. Бүр удаа дараа шаардсан. “Гадаадын тусгай албадтай тохиролцсон ямар тохиролцоо байна. Хэзээ, хаана тохиролцсон, ямар даалгавар авсныг нь та нар 2018 оноос хойш таван жил мөрдөж тогтоосон гэж байгаа. Үүнийгээ яг юугаар нотолж байгаа юм бэ” гэж.
Өнөөдөр шүүх зөвхөн гадаадын тусгай албадтай хамтарч ажилласан гэж тогтоолоо, 9 жил 6 сараар хорьсугай гэсэн тогтоол танилцуулж байгаа нь олон түмнийг эргэлзээнд оруулж байна. Эх орон газар шороогоо гэсэн шударга ёс шаардсан болгоныг шоронд хийж амыг нь барилаа гэж нийгэм тэр аяараа шүүмжлэхэд хүргэж байгаад харамсаж байна.
-Нийгэм, яруу найрагчийг дэмжигчид яагаад ийм ял өгөв гэдэг дээр эсэргүүцлээ илэрхийлж байна...?
-Ц.Хулангийн холбогдсон асуудлын хувьд хэвлэл мэдээллээр худал ташаа ярих, цуу тараах явдал хэрээс хэтэрсэн. 800 мянган ам.доллар авсан, Ц.Хуланг гандан хэлмэгдүүлж байна гэж өмгөөлөгч нь ярилаа гэх мэтээр худал мэдээллийг сошиал орчинд цацаж байгаа. Энэ хүн 2017 оноос 2020 оны гуравдугаар сарын 20 хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын асуудал хариуцсан зөвлөх байсан. Тэр үед Чингис хаан, Чанжинбумба хоёрын уулзалтын тухай монгол кино хийхээр БНХАУ-ын шинжлэх ухааны академийн урилгаар хэсэг хүн томилолтоор явахад Сажи ёсны хийдийн тэргүүн Б.Отгонбаатар, Ц.Хулан нарын хэдэн хүн хамт явсан байдаг. Мөн Монголд дөрвөлжин бичиг үүссэний 750 жилийн ойд зориулж, дөрвөлжин бичгийн хөшөө дурсгал байгуулж, эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор хийсэн. Үүнд 6000 мянган ам.доллар БНХАУ-ын ШУА-иас өгсөн. Ном гаргасан, хөшөө дурсгал хийсэн, үйл ажиллагаан дээр нь манай төрийн олон албан тушаалтнууд очсон байдаг. Энд ямар нэг холбогдол байхгүй. Энэ бол нотлогдсон зүйл. Ингээд 2020 оны гуравдугаар сард ажлаа өгсөн.
-Тэгээд УИХ-ын сонгуульд нэр дэвшснийг санаж байна...?
-Тэгсэн. Баянзүрх дүүрэг буюу 100 гаруй мянган сонгогчтой тойрогт нэр дэвшсэн. Эрх мэдэлтэй МАН, АН-ын аль ч нэр дэвшигч бүх хэвлэмэл материалаа урд хөршид хийлгэдэг. Түүнээс Ц.Хулан тойрч гараагүй шиг байгаа юм. Мөн манай бүх л зохиолчид, яруу найрагчид бүтээлээ Өвөрмонгол, Хятадад хэвлүүлдэг.
Тухайлбал, Ц.Хулан “Алтан загасны зэгсний ангир” номоо Өвөрмонголд гурав дахь удаагаа худам монгол бичгээр хэвлүүлсэн байна. Энэ номныхоо мөнгийг авч байсан. БНХАУ-д томилолтоор явахдаа номоо хүмүүст бэлэглэж байсан. Бас борлуулсан, борлуулалтынхаа орлогыг авсан. Энэ мөнгийг сонгуулийн үеэр орж ирсэн гэж тайлбарладаг.
Сүүлд нь Монголын яруу найрагчдын бүтээл Бээжинд, хятад хэлээр хэвлэгдсэн. Номын шагнал гэж 3000 ам.доллар орж ирсэн гэдэг. Үүнийгээ бүтээлийн шагналын журмаар хүлээн авсан гэж тайлбарладаг. Ц.Хуланг барьж аваад, шоронд хийчихсэн. Зургаан сар шоронд суусан. Ямар ч өөрийгөө цагаатгах, ном хэвлүүлсэн борлуулсан гэрээ нотолгоог гаргах боломж олгоогүй. Өөрөөр хэлбэл зөвхөн яллах, буруутгах талаас нь л үйл ажиллагаа явуулсанд харамсаж байгаа.
-Шүүх гэмт хэргийн улмаас түүнийг 170 сая төгрөгийн орлого олсон гэж дүгнэсэн байсан?
-170 сая төгрөг гэдэг нь сонгуульдаа зарцуулсан мөнгө нь. Ц.Хулан сонгуулийн үеэр хоёр уран бүтээл хийсэн. Нэг нь, Х Богдыг залах асуудалд маш шүүмжлэлтэй хандсан агуулгатай. Тухайн үеийнхээ улс төр, нийгмийн асуудал дээр маш шүүмжлэлтэй хандсан. Х Богдоор улс төрчийн, эсвэл олигарх бизнес эрхлэгчдийн хүүхдийг тодруулахыг эсэргүүцэж байсан. 2014 оноос л энэ хүн эсэргүүцэж ирсэн. Тэр нь бол нотлогдсон. Хавтаст хэрэгт бий.
Энэ үзэл бодлоороо телевизийн хоёр нэвтрүүлэг хийсэн. Монголын ард түмний хүртээл болсон “Төрд шүгэлсэн зэтгэр” нэвтрүүлэгт гадаадын шашин орж ирж байгаа асуудлыг хөндөж, тодорхой хуулийг УИХ дээр болиулсан байдаг. Их ноцтой асуудал л даа.
Ц.Хулан бол өөрөө дээрх хуулийг зогсоолгосонд нь өширхсөн хүмүүсийн ажил гэж энэ бүхнийг тайлбарладаг. Мөн хоёр дахь нь болох “Аравдугаар богдын наймаа” гэдэг нэвтрүүлэг хийсэн.
Гурав дахь асуудал нь, Ц.Хулан XIV Далай ламд Х Богдыг залах асуудлаар захидал бичсэн байдаг. Энэтхэгт явж байхдаа далай багштай тааралдах гэнэтийн боломж тохиож, уулзалтын өмнөх өдөр сурагчийн дэвтрийн хуудас дээр /Төвд айлаас авсан/ захидал бичиж өгсөн. Ингээд хоёр нэвтрүүлэг, нэг захидлын асуудлаар мань хүн Монгол улсад тагнуулын гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдлаа. Энэ захидал олон нийтэд удахгүй ил болно. Би шүүх хурлын өмнө олон нийтэд нийтэлж хэрэггүй гээд зөвлөсөн. Олон нийтэд очих биз ээ. Монголын 3 сая иргэн хэнд ч захидал бичиж болно, хуулиараа.
Ц.Хуланд нотлох баримт гаргаж өгөх бололцоо огт олдоогүй. Шоронд аваачаад хийчихсэн. Түүнтэй холбогдуулж Хөххотод тоглуулсан хүүхдийн жүжгийн шагналын мөнгө гээд л бас бус олон юм ярьдаг. Тэр бүхнийг тайлбарлах, нотлох ямар ч боломж олголгүй хорьж байгаад өнөөдөр тасаллаа.
-Ц.Хулан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ л эдэлсэн-

-Өмгөөлөгчийн хувьд та энэ бүхнийг хэрхэн дүгнэн харж байна вэ?
-Дээрх бүгд бол Ц.Хулан Үндсэн хуулийн 16.16-д заасан Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ л эдэлсэн явдал. 2020 он шүү дээ. Өнөөдөр 2023 он. УИХ-ын сонгууль, нийгмийн халуун уур амьсгал, өрсөлдөөн бухимдлын дунд хийсэн хоёр нэвтрүүлэгтээ тэр өөрийн байр сууриа хурц, эмоцитойгоор илэрхийлсэн байж болно. Бид шүүхэд хандан, “Энд улсын нууц агуулагдаж уу. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хор уршигтай юм байна уу” гэдгийг тогтоох шинжээч томилж өгөхийг хүссэн. Шүүгч “Үгүй” гээд л алх цохисон. Мөн байцаан шийтгэх үйл ажиллагаатай холбоотой маш олон зөрчил гарсан.
-Хүний эрхийг зөрчсөн асуудал гарсан уу. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой шүүх хуралд шүүгч нь оролцож байгаа тул гэсэн шалтгаанаар хурлын тов хойшилж байсан?
-Зөрчсөн.
Хэргийг цагаатгах болон яллах хоёр талаас шалгах ёстой. Ц.Хулангийн тухайд асуудлыг хэзээ ч цагаатгах, хөнгөрүүлэх талаас авч үзээгүй. Яагаад Монгол Улсынхаа иргэнд ийм хатуу ханддаг юм бэ. Хэн үүнийг захиалж байна вэ гэж бодогдож байна.
Маш хатуу хандсан. Энэ зургаан сард шоронгоос нэг ч өдөр толгойг нь цухуйлгаагүй. Би өөрийнх нь үгээр хэлж байна шүү, Ц.Хулан “Намайг эрүүдэн шүүсэн, би ухаан алдаж унасан” гэж ярьсан. Ухаан алдаж унасан нь үнэн, эмч нарын магадлагаагаар тогтоогдсон. Бие нь муудсан, агаар салхинд гаргаад өгөөч гэхэд нь зөвшөөрөөгүй. Миний бие УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Энэ хуулиудыг хийсэн, хийлцсэн. Цаг ямагт хүний эрхийн асуудлыг нэгдүгээрт тавьж ажилласан. Гэтэл энэ бүх процесс зөвхөн Ц.Хуланд ял өгөх зорилгод чиглэсэн.
Ц.Хуланд алдаа бий. Бодсон санаснаа хамаагүй илэрхийлдэг. Билэг танхай. Гэхдээ түүний эрхийг үнэхээр зөрчсөн, мөн өмгөөлөгчид чөлөөтэй ажиллах боломж олгоогүй. Шүүх хуралдааны явцад ч, зарим хэргийг өмгөөлөгчид танилцуулахгүй байх жишээтэй. Тийм хууль лав байхгүй, би өөрөө энэ хуулийг хийлцсэн хүн шүү дээ.
"Хөгжлийн банк"-ны гэх хэргийг шүүсэн шүүгч Ц.Хуланг шүүсэн. Шүүхийн танхимын гадаа жагсаж байсан иргэд хэлж байна. 300 тэрбум төгрөгөөр улсыг хохироосон хүнд 3 сая төгрөгийн торгууль оноодог шүүгч Ц.Хуланг яасан гэж 9 жил 6 сараар хорих ял оноож байгаа юм бэ. Үүнийгээ тайлбарлаач гэцгээсэн.
-Яруу найрагч Ц.Хулан өөрөө энэ шийдвэр дээр ямар суурьтай байгаа вэ?
-Яруу найрагч цоглог байгаа. Нууцад хамаарахгүй учир би үүнийг хэлж байгаа юм шүү. Эмэгтэй хүн нэг зүтгэвэл хүчтэй юм даа, би олон зүйл дээрээс харлаа. Зургаан сар шоронд сууж, эрүүл мэндээр хохирлоо. Нэг нүд нь хараагүй болж байна. Дархлаа унах асар хүнд өвчтэй хүн. Ийм хүнийг зургаан сар хорилоо шүү дээ. Тэр шүүх хурал дээр “Б.Отгонбаатар ламыг шийтгээд яах юм бэ, намайг шийтгэ. Та нар энэ хүнийг тэртэй тэргүй хамтран ажиллана гэж хуураад, элдэв худлаагаар хэлүүлсэн ч битгий шийтгэ. Цаг үеийн салхиар намайг хорьсон ч түүх намайг цагаатгана” гэж хэлсэн. Би түүний үгийг ард түмэнд дамжуулж хэлэх нь зүйтэй болов уу.
-Давж заалдах шатанд та найдаж байна гэлээ. Яагаад?
-Мэдээж шүүх шударга байна гэдэгт найдаж байна. Асуудлыг өөр өнцгөөс харна. Адаглаж нотлох баримтгүйгээр хүнийг яллаж болохгүй. Өөрийгөө цагаатгах, тэр мөнгийг “Уран бүтээлийн шагнал хэлбэрээр авсан” гэдгээ нотлох бололцоог нь олгох хэрэгтэй шүү дээ.
Б.ХАШ-ИЛД
 
				










 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаг нь ирэхээр хүн гүтгэж новширсон хүмүүс илчлэгдэж шангаа хүртэх нь ойлгомжтой!
Хамгийн адгийн зүйл бол эх орноосоо урвах.
Хүний мууд дуртай хүн чанаргүй улс юмдаа
Эх орноосоо урвах байтлаа Эх орон гэж өмөлзөн байж шүлгээ уншаа юу Юу хуцна вэ муусайн шүүгч прокурор нэртэй захи�##�га гүйцэтгэгч хүүхэлдэйнүүдээ Ард түмний татвараас бүрдсэн хэдэн тэрбум нийлээд хэдэн их наядыг завшиж баяжсан бясаандаа 3саяын торгуулийн ял өгчихөөд Хулангийн билэг танхай авъясаараа олсон 200 саяыг улсад орлогод авна чих шиг энэ одоо ариун явд�##� уу шударга шүүх үү ХУЛАН найрагч маань хэзээ ч урвагч биш гэдэг ард түмэн итгэлтэй бгаа шүү
Хулан мэт нь тиим л з�##�ьтай хуурамч нүүртэй цаагуураа хорлолтой эмс өмөлздөг юмшдээ
Хамгийн адгийн хэрэг бол эх орончоосоо урвах
Hamgiin adgiin hereg bol shudrag heghee gumgeh shig hsishig,bas nugel baihgui ee. Gutgegchid hezee negen tsagt shangaa hurteh biz ee
Гичий гэж нэрлэе!
хуц гөлөг минь.
Чи бас Хулан урвагчийн хамжигч Хятадын тагнуул биз
Солиотой новш минь хэний Тролл вэ чи?!
луйварчдын бөөлжсийг долоогч тролл
Yagaad iim muuhai humuus bdin bee
Хэрэлдэхээ больцгоо
Наада�##� чинь троллууд хүн биш...зүгээр мөнгөний гахайнууд хүний заавраар ажиллана
Unheer l tiim yum bna troll bol hyn bish yum bna
Эх орноосоо урвасан хүн өөрийгөө юу гээд л би хийсэн гэх вэ дээ. Муу сайн ч Монгол улс цагдаа Тагнуул хуулийн байгууллага ажлаа сайн хийсэн гэж харж байна. Нэгхэн өдрийн дотор энэ хүнийг барихгүй шүү дээ олон т�##�аас нь мөрдөж ш�##�гаж баримттай болж байж энэ хүнийг илчилсэн байх олон хүний үр хөдөлмөр. Одоо наад хэлмэгдэх нтр яриагаа больж үз, эх оронч дүр эсгэсэн хэдхэн х�##�тар мөнгөний төлөө гадны гар хөл болж эх орноосоо урвасанд нь харин ч бага жил өгсөн байна
Өмгөөлөгч та УИХ гишүүн байхдаа одоо дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн ажлын хэсэгт байж уг хуулийг батлуулсан гэж энэ хууль чинь эгэл ардыг хорьж эрх ямбатнуудыг зүгээр суллах ялын хөнгөлөлттэй гажиг хууль болсноос 8 ишиг хулгайлсан ард ч хоригдож хохирё байна . Мөн та Хуланг гэм буруугүй гэж байгаагаа нотолж мэтгэлцээд ялж чадсангүй энэ бол өмгөөлөгчийн мэргэжлиын ур чадварын хоцрогдол ялагд�##� гэж харж бна цаашид хэрхэхийг харья
Худлаа битгий ярь нотлоогүй бол шүүх хорихгүй
Түмний соруудыг нь түмнээс нууж төрийн нууц хэмээн нотлох баримтгүй ха�##�ттай ялладаг тун ноцтой тогтолцоонд шилжлээ
Хулантай харилцаж байсан тагнуулыг нь барисан юм бол уу
Энэ бол женко Баттулгын хийсэн найруулсан, сонгууль угтаж өрсөлдөгч намаа хар харагдуулах гэсэн явуулга. Мэдээж хулгайч,луйьарчин Х.Баттулгын томилсон шүүгчид л шүүж байна ш дээ.
Оюунбаатараа чи өөрөө хэн билээ дээ. Чамайг тийм ч сайн хүн биш гэдгийг ард түмэн хэдийнээ мэднэ ш дээ. Аргагүй чи өмгөөлж байгаа хүнээ хамга�##�ах нь зөвөө. Гэхдээ "Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав"гэдэг ардын мэргэн үг байдгийг чи мэдмээрсэн дээ. Хүнийг гаднаас харж битгий дүгнэж бай гэдэг нэгэн суутны үг байдгийг сана. "Гаднаа гяланцаг дотроо п�##�анцаг" л хүн байсан байна. Ард түмэнд эх оронч дүртэй дотроо эх орноо худ�##�дсан муухай л хүн байсан байна. Ямарч ядуу хүн энэ хүн шиг эх орноосоо урвахгүй байхаа.
Яг үнэн
Bvvr neg ydtsan yuma chavaas
Хамгийн арчаагүй хүн бол эх орноосоо урвах. Тэр Хятадад ялыг нь эдлүүл.
Уул ус ухаж хөлжигчийн удмаас үйлийн үрийн онолд угсаа з�##�гамжилсан Богд хэзээ ч төрөхгүй. Улсыг ухаж ухаантныг устгах бирд л төрөх нигууртайЙ
Хамгийн хүнд гэмт хэрэг бол эх орноосоо урвах. Үнэн гутамшигтай хэрэг бна.
Эх орноосоо урвах гэдэг өөрөө маш адгийн үйлдэл Хуланг Монголын хуулийн байгууллага зөв ш�##�гаж шийдсэн байх юу гээд л энэ хүүхнийг хэлмэгдүүлээд яллаад байх нь хэнд ашигтай юм эх оронч дүр эсгэж хэдэн х�##�тар мөнгөний төлөө эх орноосоо урвасанд нь харин ч бага ял өгсөн байна
Sanal neg bna aa
Zugeer basin huniig you get orodoh vee dee
Notloh barimtiin ni baignas l huuliaar yal olgoj baigaa shuudee
Sain yaruu nairagch ni unen
gehdee eh ornoo hudaldan gedeg arai denden ee
Хуц Баттулгын тролууд
Оюун Цэдэн сэтгэцийн өвчтэй авгай
Хуланг өмөөрөөд байгаа бүх хүмүүс эх орноосоо хамт урвагчид. Хулан гэхээр яадгийн, та нарыг тэжээж тэтгэдэг юмуу. Гадаадын тагнуулын байгууллагаас мөнгө авсан нь тогтоогдсон байна ш дээ. Тэр мөнгөөрөө тэр өмөөрөөд байгаа хүмүүсээ тэжээхийм үү. Битгий горьд. Тэр зөвхөн шун�##�тайдаа эх орноосоо урвасан.
юу гээд бга юм бэ чи харваас хөлсний бичээч бна шдээ м�##� чинь
Хуланг хэлмэгдүүлсэн
Чи бол хамгийн тэнэг …..гахайнаас дор амьтан юм ????????????????
Уран бүтээлийн мөнгө гэж өмгөөлөгч нь хэллээ шүү дээ. Эргүү дуракууд хүнийг ингэж гуйвуулж болохгүй ээ. Бас бөөн өөрсдийгөө өмөөрсөн гарууд. Их тактиктай бн аа. Энэ хүн ямар тагнуулын хэрэг хийсэнг та нар тэгвэл хэл дээ. Д�##�ай ламд захид�##� бичих, үзэл бодлоо хэлж нэвтрүүлэг хийх нь тагнуулын ажиллагаа юм уу.
Hujaanudaas mongo avsiin bishuu
Ц.Оюунбаатар хэн билээ ккк
Нэр дэвших юм билээ. Зориуд масс- д тааруулан тоглож байна. Өмгөөлөх эрхийг нь хасах хэрэгтэй ш дээ.
Юун ном хэвлүүлсэний мөнгө вэ хэ хэ
Тэр чинь �##�ь амбасын үеийн юм шүү дээ. Бүгд худлаа.
Ванчинбогдын институтын агент шүү дээ Хулан.
Отгонбаатар нь эр эмийн холбоотой ламка нь. Эхлээд Банчинбогдын институт руу Хуланг замчилсан. Дараа нь нөхрөөс нь с�##�гасан.
Хоёулаа мөнгөнд нь амташсан.
Одоо зүгээр больж үз
Их мэддэг тролл вэ орон дотор нь цуг бсан юм шиг ярих юмаа түйчёрт �######� чи
Өмгөөлж байгаа юм ажлаа хийгээч, олигтойхон өмгөөлөөч. Нотлох ажлыг өмгөөлөгч л хийдэггүй юм уу?
Хуланд амжилт хүсье. Нууц гээд юу байгааг л ард түмэн шаардаж байна. Урвах уу тагнуул уу удам сайтай хүний үр сад хэзээ ч ийм үйлдэл хийхгүй. Цаг хугацааг харья шүүхийн үнэнийг харах л үлдлээ
Одоо дуугарахгүй бол дараа нь та нарыг, үр хүүхдийг чинь дуугаргахгүй амыг нь барих юм байна даа!!! Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй юм бол эрх чөлөөт орон гэж байгаад яах юм бэ!!!
эх оронч үзэлтэй хүмүүсээ яагаад дэвсээд байгаан болоо энэ төр засагт толгойтой хүн байна уу? би ойлгохгүй юмаа яагаад ингээд байгаа юм бэ?
энэ б�##�ай цагаач 10-р богдоос болж Монгол эмэгтэй зовж байна.. мжжхай Гарамжав авгайн шун�##�
Хуланг эх орноосоо урвасан гэдэгт итгэхгүй байна
Хэргүүдийг шийдэж байгаагаас харахад Төр, шүүх, прокурор ч аймаар юм шиг. Арай ийм биш гэж найдаж байна. Гэхдээ Ард түмэн Зоригийн хэргийг, 80 настан 8 ишиг хулгайлж мөнгө угаасан хэрэг, нүүрсний хулгай, ЖДҮ, Хөгжлийн банк, ...гээд олон хэргийг харж сууна.
Нэртэй төртэй өмгөөлөгч юм бол яагаад өмгө�##�лөө бүрэн хийж нотлохгүй байгаа юм.Та нэн үе МАХН-ын гишүүн байсан Энхбаярын намд байсан биздээ.Сайн өмгө�##�өгч учир давж за�##�даарай ард түмэн хүлээж байна
Хуланг дэмжиж байна, дуугарсан болгоныг дарах эх орноо зарж үгүй хийхгэсэн хүмүүсийн тохироо гэж үзэж байна, нийгмийг айлгах гэж
Хүнииг ядарч байхад нь битгий улам дар, бүх зүйлс эргэнэ. Хэнд ч юу ч тохиолдохыг үгүйсгэхгүй
Буруу зүйл хийсэн л бол бурхан ч бсан гэмээ үүрэх л ёстой Эх орны шүлэг бичсэн сайн яруу найрагч гэж хуулиас гадуур бх ёсгүй Нилээн их мөнгө авсан нь тогтоогдсон бол ноцтой баримтыг гадаадын тагнуулд дамжуулсан бололтой Тэд ашиггүй зүйлд зуу зуун саяаар цацахгүй бхаа Гэхдээ Хулан эх орондоо хайргүй хар элэгтэн биш бх Амьдр�##�ын шаардлагаас болсон уу яасан шун�##�аасаа болж �##�даа гаргасан бололтоы
Оюунбаатар ша�##�л худлаа ярьж бна, Хуланд худлаа амиа авч гарах хөнгөн юм заах төдий өөрөө тодорч яваа асар муухай өвгөн
Давах, Хян�##�тын шатны шүүхүүд шударга сайн хянах байх. Тэнд сайн шүүгч нар байгаа.
Huni erhiin tuluu shudrga umguulul yvuulj bga Oyunbaatariig demjij yvdag shu
Ном,уран бүтээлийнхээ шагн�##�ыг авч байгаа бичлэгий г нь л мушгин гуйвуулж байгаа юм бна л даа ! Ер нь энэ хэрэг дээр МАН, ТЕГ хоёр 1937 оныхоо уламжиллыг хатуу баримт�##�жээ гэж харагдаж бнаа !!!
Манай хөөрүү хөвсөргөн олон нийт ч хэдэн троллыг нь дагаад л ам мэдэн тавлацгааж бна. 1937 онд яг л ингэ ж �##�га ташиж байсан гэжүүгаа шүү дээ !
өмгөөлөгч маш муу ажилласан юм биш үү ............ өмгөөлүүлсэн хүн нь өндөр ял авахыг бодход
Мөнгө авсан болгон янз бүрээр тайлбарлах гэж яддаг
Баттулга жэнкотой шадарлагсад үхэх нь үхлээ , бүгд шоронд орлоо. Олимпийн аварга маань я�##�аа , бас туслах гээд гүйж явсан бацаан хөгжлийн банкны хэргээр шоронд , Энэ Хулан.....
"Төрийн нууц ,,...нэрээр жинхэнэ хэлмэгдүүлэлт явагдаж байх шивдээ??? Шулуухан хэлэхэд Монголын тагнуулын �##�ба ,прокурор !!! эрх мэдэлтэй мөнгөтэй �##�бан туша�##�тангуудын өш хонзон авах хэрэгслэл болж ажиллаж байгаагийн нэг бодит амьд жишээ??? Дээрээс нь шүүгчийн нэр барьсан �##�бан туша�##� ажлын байраа хадг�##�ж үлдэх...туша�##� дэвших горилогчид??? Хэлэх үг олдохгүй нь!!!???? Үнэхээр иргэн иргэд хүний эрхийн зөрчлүүд дээд туйлдаа хүрч байх шивдээ??? Та бидний татвараар ц�##�инжиж хөндлөнгийн хян�##�т тавьж ажилладаг ХЭҮК????
Ene bol masn ih erh asnig hundsun tom hereg bolloo Hulan mini Mongoliin ard tvmen ulniihan bid uurt chin itgej baigaa yavch Ulsaa hudaldah hvn bisnee hvchtei baigaarai ene bol Helmegdvvlelt ed odoo yllasan ch Vnenii umnu udahgvi uvdug sugdunu
Цаг хугацаа харуулж үнэн тодроно шүүсэн шүүгч прокурорын нэр ил болно тэд гишгэх газаргүй болж ард түмэн үзэн ядах болно дээрээс туша�##� аваад буруу шүүж байгаа шүүгч прокурор тэнэг юм даа хэлэх муу үг олдсонгүй
Цаг үеийн с�##�хиар намайг хорьсон ч түүх намайг цагаатгана” гэж хэлсэн. Би түүний үгийг ард түмэнд дамжуулж хэлэх нь зүйтэй болов уу. Ийм юмнууд ойлгохгүй м�##�нууд
Өмгөөлөгч тааруухан ажилласан байна гэж бодогдож байна
Энэ монголын төрд шатшатны байгууллагад ялангуяа шүүх засагл�##�д ийм шудрага бус б�##�иар эх оронч биш худ�##� хуурмаг хулгай зэлгийгээр дүүрсэн юмнууд үүрэлцэн бгаа цагт бид монголын төрөөс монголын энэ бузар шүүх засагллаас үнэнийг нэхээд хэзээ ч үнэнд хүрч ялахгүүл бхдаа гэж мөхөс иргэн би бодож энэ 2 хүний өмнөөс харуусаж суунадаа.
Эвий дээ хулан эх орны сэдэвтэй тэр сайхан шүлгүүд чинь ард биднийг омогшуулж огшоож бдг, тийм сайхан үгиыг сэтгэл зүрхнээсээ гаргадаг болохоор урвагч биш гэж бодож байна.
Hulang hamgiin muu muuhaigaar bich haraa.!!! helee etstel huluu yavah gazar hurtel muul!!! za yu!!Tegeh tusam ni Hulan od bolon gyalalzanaa gayltagnanhan gereltenee.Hud chini gyalbaad ni sohochihgui bol harj chadnaa kkk Harai.
Yag uney Hulan ulam hurtslagdaj gereltenee. Huchtei baigaarai
Ene ouyynbaatar gedeg xvniig shalgax xeregtei xaa xamaagvi nam damjaad alban tyshaal gyigaad baidag xvn shvv dee ..er n bil xylangiin byryy canagdaj bn ex irnoosoo yravcan bol
bas avilgachhulgaich gar shdee ene hvn
Тэр захи�##�гаар ажилладаг шүүгчийг хэн гэдэг юм болоо?
Өмөөрөөд байгаа хүмүүсийг гайхаад байна.
Харин тийм Д�##�ай ламд зурвас өгсөн ч гэх шиг хэнээрээ юугаа тодруулах нь хэнд хамаатай юм шүтдэг нь шүтээд шүтэхгүй нь тоохгүй орхино шүү дээ, Хулан хэлээд Д�##�ай ламд нөлөөлөх гээ юу ойлгохгүй бн өө
heddugeer zuun? yun X Bogd ve? sohorch soliorch guitej, hsar huvalz Mongolig sunuusnuus hugjuulsen tuuh bhgui gd l zaalgasan da
230 orchim saya tugrugnii hahuuli ugsniig bodohod tiimch unegui bish nileed ih unetei medeelel baisan boltoi yam,ug helseniih ni tuluu tiim ih mungu ugnu gej yu baihav
2 өрөө байрний мөнгөөр тагнуул хийсэн юм байх даа
330 тэрбумаар улсыг хохироосон Хөгжлийн банкны хэрэгт 3 саяын торгууль өгдөг мунхаг шүүгч мөнгөний гахай шүүсэн шүү дээ
Өмгөөлөгчид нь нотолгоо бдаггүй юм уу. Хулан ингэж хэлсэн, тэгж хэлсэн л гээд байх юм. Олон зохиолчийн эмхтгэл гарсан тэрний шагн�##� 3000$ орж ирсэн гэж байна. Бусад зохиолчид нь бас шагн�##� орж ирсэн л байж таараа ядаж тэр баримтыг нь цуглуулж болдоггүй юм уу
Нэгэнт төрийн нууцад хамаарах зүйл байхгүй бол шүүх хурлаа нээлттэй явуулах хэрэгтэй ш дээ.
Эх оронч шүтээн яруу найрагч шүү