Арбитрын маргааныг түдгэлзүүлсэн хугацаа энэ сарын 12-нд дуусна
УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх ажлын хэсэг, Засгийн газрын гишүүдтэй өргөтгөсөн байдлаар өчигдөр /2023.08.01/ хуралдав.
Хуралдаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго, ХЗДХ-ийн ТНБД П.Сайнзориг, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Ү.Амарбат нар оролцсон юм.
Хуралдаанаар Лондонгийн Арбитр дээр болох шүүх хуралдаантай холбоотой асуудал хэлэлцсэн гэгдэж буй.
Улмаар эл шүүх хурал энэ сарын 12-нд болно гэдэг мэдээлэл ч хөврөв.
Гэвч тов зарлагдаагүй бөгөөд арбитрын маргааныг түдгэлзүүлсэн хугацаа дуусах юм.
Өмнө нь өнгөрсөн 2021.12.30-нд УИХ-ын 103 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр зургаан үүрэг даалгаврыг Засгийн газар даалгасан. Засгийн газраас даалгасан 6 чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард жил гаруй суусан.
Одоо УИХ-д 103 дугаар тогтоолын хэрэгжилтыг танилцуулах шаардлага бий.
Шүүх хурал товлогдоогүй байгаа тул ээлжит бус чуулган хуралдах шаардлага үүсэхгүй байх гэдгийг албаны эр сурвалжууд хэлж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.