УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ХЗДХ-ийн сайд хоригдлуудаар шарилж устгуулахыг тушаажээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.08.01 хоригдлуудаар шарилж устгуулж, ялын үр нөлөөг дээшлүүлэх тухай тушаал гаргажээ.
Тушаалд “иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хорих ял эдэлж буй хоригдол, нийтэд тустай ажил хийлгүүлэх ял шийтгүүлсэн, баривчлагдсан этгээдийг нийслэл Улаанбаатар хотын нийтийн эдэлбэрийн газрын шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажилд хууль тогтоомжийн хүрээнд татан оролцуулахыг ШШГЕГ-ын дарга О.Амарсанаад даалгасугай” гэжээ.
Ингэхдээ хоригдлуудлыг амны хаалт, бээлий сэлтээр хангаж ажиллуулахыг зөвшөөрсөн байна.
Эл тушаал маргаашаас эхлэн хэрэгжих бөгөөд нэг сарын хугацаатайгаар үргэлжлэх аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв