УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Ганхуягийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг цагдан хорих хугацаа өнөөдөр /2023.08.08/ дуусч байгаа билээ.

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан … “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах”… гэж зааснаар мөн түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгах шийдвэрийг өнгөрсөн сард /2023.07.07/ гаргасан юм.

Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж шийдэхээр товложээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай Төр Засаг дийлэх үү ?!
Нүүрсчдийн "Засаг" дийлэх үү ?!
Данх дийлэх үү ?!
Женко дийлэх үү?!
Энэ хоёр дайсан юм уу?
Эсвэл бүүр ах дүү юм уу!
Херо Баатар
Хэний талд вэ ?!
Энэ мэтийн
Ээдрээтэй зүйл
Энл тэндгүй
Элбэг бнаа,хө !!!

Холбоотой мэдээ

Back to top button