Бизнес мэдээ

“Скай хайпермаркет” ХХК МҮОХ-ны “Албан ёсны мөнгөн түнш” байгууллага боллоо

“Скай хайпермаркет” буюу Имарт хайпермаркет нь “Монголын Үндэсний Олимпын Хороо”-той “Албан ёсны мөнгөн түнш” байгууллагаар хоёр жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Скай хайпермаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа нар гарын үсэг зурав. Тус санамж бичигт хамтын ажиллагааны хүрээнд жил бүр төлөвлөгөө боловсруулан олимпизмын хөдөлгөөнийг сурталчлан таниулж 2025 он хүртэл зохион байгуулагдах “Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын II наадам, “Ханжоу-2022” Азийн зуны XIХ наадам, “Бангкок-Чонбури-2022” Азийн танхимын болон тулааны спортын VI наадам, “Канвон-2024” Залуучуудын IV өвлийн олимпын наадам, “Парис-2024” Зуны XXXIII Олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг дэмжин хамтран ажиллахаар тусгажээ.

“Скай хайпермаркет” ХХК буюу Имарт нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа эхлэн тогтмол нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор олон талт хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагааг дэмжин зохион байгуулсаар ирсэн. Скай хайпермаркет ХХК нь МҮОХ-ноос зохион байгуулагдах уулзалт, сургалт, хурал, олон нийтийн үйл ажиллагаа, олимпын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд зориулан өөрийн брэндийн бүтээгдэхүүнээр онцгой эрхтэйгээр дэмжлэг үзүүлэн ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button