Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг дахин сунгажээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг цагдан хорих хугацаа өчигдөр /2023.08.08/ дууссан билээ.
Тодруулбал, түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан … “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах”… гэж зааснаар мөн түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгах шийдвэрийг өнгөрсөн сард /2023.07.07/ гаргасан юм.
Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2023.08.08/ хэлэлцээд, нэг сараар сунгах шийдвэр гаргажээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуйхтай хулгайч юмаа
хэсэг амрааж байгаад ямар ч буруугүй гэж цагаатгах нь 100%
NEGENT SUUHAAS NASNII ZALUUD JILEE HORIOS NI DEER