УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Сугар: Хүн амь үрэгдсэн асуудлыг нуун дарагдуулаагүй

Өнөөдөр /2023.08.14/ НЗДТГ-аас мэргэжлийн байгууллагуудтай хамтран үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Хүн амь үрэгдсэн асуудлыг нуун дарагдуулсан асуудал огт байхгүй. Нийслэлийн Засаг даргын захирамжаар амь үрэгдсэн иргэдийн ар гэрт орон сууц өгөх шийдвэр гарсан. Хэнтий аймгаас ирээд харамсалтайгаар амиа алдсан хоёр иргэний ар гэрт орон сууцыг нь хүлээлгэж өгсөн. Үлдсэн хоёр иргэний ар гэрт орон сууцыг нь өгөхөд бэлэн болчихсон. Хараахан хүлээлгэж өгөөгүй байна. Харин бичиг баримт болон хувь хүний нууцтай холбоотой нягтлах асуудал бий.

Үерийн нөлөөнд өртөж, урсаж болзошгүй газрын судалгааг нарийвчлан гаргасан. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх 427 га газрыг зураглан байршлыг нь тодорхойлоод байна. Энэхүү газарт эхний ээлжинд 2397 айлыг нүүлгэн шилжүүлнэ. Иргэдэд үерт урсах эрсдэлтэй газар гэж мэдэгдэл хүргэдэг ч иргэд урдаас ураад шиддэг. Бид эрхээ эдэлж байна гэж ярьдаг ч үүргээ биелүүлдэггүй. 

Иргэдийн нэрлэж заншсанаар "Натур"-ын гүүрний урд баригдаж буй барилгын зөвшөөрлийг нь цуцалчихлаа. Үүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хувийн ашиг сонирхлоор хандлаа гэдэг мэдээлэл цахим орчинд иргэн байршуулсан байна. Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэл өгнө" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи

Нөгөө хөөрхий муу зүүнхараагийн билүү баруунхараагийн билүү олон хүний амь авраад өөрөө эндсэн жолооч залууд ар гэрт нь байр өг л дөө ! Новшнуудаа!

Зочин
Зочин
Reply to  Зочи

Өгөөч хулгайчаа

Зочин
Зочин

Нэг нь ч гэсэн амьд гарсан болоосой. Буруу өдөр гэрээсээ гарчдээ зайлуул. Үхсэн хүн л харамсалтай юм даа

Холбоотой мэдээ

Back to top button