Д.Эрдэнэбилэгийг хорих эсэх шүүх хурал маргааш хүртэл хойшиллоо

НЭМЭЛТ: 16.30 цаг
Д.Эрдэнэбилэгийг хорих эсэх шүүх хуралдааныг маргаашийн /2023.08.18/ 15.00 цаг хүртэл хойшлуулжээ. Тодруулбал, шүүх байрны заал танхимын хүрэлцээ муу, ажлын цаг тарж байгаатай холбогдуулан ийн хойшилсон байна.
ЭХЛЭЛ: 10.00 цаг
Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх 16.00 цагт болно
Өчигдөр /2023.08.16/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ХХБ-ны Гүйцэтгэх захирал Л.Орхонд 1 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, хилээр гарахыг нь хязгаарласан.
Тэгвэл өнөөдөр /2023.08.17/ ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болно. Тодруулбал, тэрбээр гурван тэрбумын барьцаа үлдээгээд гаднын улс руу яваад өдгөө ирчихсэн тул цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна.
Эл шүүх хурал өчигдөр болох байсан ч, "өмгөөлөгч нь хуралд оролцох боломжгүй" гэдгээ мэдэгдсэн учир шүүх хурлыг хойшлуулаад байв.
Улмаар өнөөдөр 16.00 цагт шүүх хуралдааныг эхлүүлэхээр товложээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.