УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шилэн: Т.Баясгалангийн нагац эгч Ж.Жагиймаагийн Арцатын амны газрууд

Өчигдөр /2023.08.16/ Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт болон 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг нээлттэй байршуулсан юм.

Ил болсон мэдээллээр дуучин Т.Баясгалангийн нагац эгч Ж.Жагиймаа Арцатын аманд чамгүй олон газар авчээ. Тэрбээр "Өлзийт голын эх" ХХК-ийн нэр дээр нийт долоон газрыг аялал жуулчлалын зориулалтаар 2017 оны тавдугаар сарын 07-нд авсан байна.

Шилэн ажиллагаар ил болсон мэдээллээс гадна бидэнд олдсон мэдээллээр бол, тухайн газруудаа усан спорт, цогцолбор цэцэрлэгт хүрээлэн барих агуулгаар өргөдөл хүсэлтийг БОАЖ-ын тухайн үеийн сайд С.Оюунд гаргаж, шийдвэрлүүлсэн байдаг. Эл 12га газрын үнэлгээ 5,280,000,000 төгрөг. Гэвч элгазартаа 2015-2018 оны хооронд 93 ширхэг хаус, үйлчилгээний 2 обьект буюу "Арцат вилла" хаус хороолол босгосон билээ.

Т.Баясгалан Богд уулын амуудаас 29 тэрбумын үнэ бүхий нийт зургаан газар аваад зориулалтын бусаар ашигласны дөнгөж нэг хэсэг нь гэсэн үг.


Энэ тухай өмнө нь манай сайтын хүргэж байсан #2: Дампуурлаа зарласан "Арцат вилла"-гийн цаад эзэд Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Ч.Батзориг нар нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Delgersaikhnii site
Delgersaikhnii site

delgersaikhnaa bichechee

Номч
Номч

Аргагүй л шуналт түвшинжаргалын үр үндэс мөн дөө.Муу Чимэдцэеэг яаж ичихгүй олон хүнээс ичихгүй доромжиллоо.Нүгэл нүдээрээ гарч буруу үйл булайгаа чирч шуналт алтан загасны эмгэн лугаа үлдэх вий дээ .Энэ муу Японы сумод очиж барилдсан хэдэн бөх санаатай юмнууд дэлхийд барилдсан юм шиг л аашилж юм юмыг дур дураараа самрах юм.Тэр Монголын циркийг голыг нь тасалсан новшнуудад циркээ буцааж авч сэргээж авмаар байна

Мөнгөгүй хүн
Мөнгөгүй хүн

Хичнээн жил ярьдаг бичдэг юм бэ? Хариуцлага тооцдог байгууллага байдаг бол шийдээд нэг талд гаргаж чаддаггүй арчаагүй амьтад .Батбаяр бол eр нь мэргэжлийн сумоч биш мэргэжлийн залилан хийгч юм биш үү.Хажууд нь бас нэг дуучин хүүхнийг ах дүүтэй нь баллаад.Эвгүй пал пал хийсэн новш харагддаг

Зочин
Зочин

Шуналын бузрууд нүглээ яааж даана даа

Зочин
Зочин

Ханаж цаддаггүй юм бэ энэ хүмүүс одоо тэгээд тодорхой болгосон юм бол дараа дараагийнхаа арга хэмжээгээ авч байгаа юу энэ хүмүүс дээ.

Зочин
Зочин

Буруу зүйл хийсэн бол хариуцлагаа шударга тооцох л үлдлээ.ийм ил тод завхарлуудаа монголын хууль цэгцлэх цаг болсондоо.

Зочин
Зочин

Сүнсээ худалдсан шуналтнууд гэдэг юм ийм хүмүүсийг. Өөрөөр хэлбэл эд баялаг зоосноос сүнсээ ч худалдаж, дараа төрөлдөө хүн болж төрөхгүй, тамд тарчилна л гэсэн үг.

Пүрэв
Пүрэв

Авч болно үлгэр жишээ жуулчны бааз нь бна уу

Иргэн
Иргэн

Батбаяр Баясгалан хоёр одоо байгаадаа ханаж цадаад сэтгэл өег байчихаж болдоггүй л юм байх даа.Их шунаад байвал дампуурч дуусна даа.

Зочин
Зочин

Шуналтай эмүүд байх юмаа хэзээ идэж дуусна гэж хөрөнгө хураадаг юм бээ

Зочин
Зочин

Манай дараак гавьяат юу яриад сууна?

Уншигч
Уншигч

Бузартай сэжгийн шуналтай хүүрүүд юм аа

Enebish.
Enebish.

Энэ хүмүүстэй холбоотой хэрэг маш олон харагдах юм.ШАЛГАЛАА Л ГЭХИЙН АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭ АЛГА.АВИЛГАЛЫН СҮЛЖЭЭ юм даа.

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг

Бузар хар шуналтангуудыг шунал нь тамд хөтлөх цаг ирж , мөнх бусын хорвоог мөнх мэт тэнэгэрсэн мөнхиын шуналынхаа үрийг шоронд өнгөрөөж, хоосон хорвоод ирсэниы дараа хоосон буцах тавиланг тэнгэр гэсгээн ,эцэстнь мэдрүүлэхл үлдэх бии вий....!!!!!!!!

Зочин
Зочин

Энгийн иргэнээ хөөгөөд мөнгөтэй,шуналтай хүнд ингэж л үйлчлээд байгаа юм даа ав ав яарыг нь харъяа

Зочин
Зочин

ГЯНДАН

Эрдэнэ
Эрдэнэ

Баясгалангийн эгч хотын төвд газар авсан юм уу !!!!!

Холбоотой мэдээ

Back to top button