Гадаадад байгаа ч дотоодод шүүгдэж буй хоёр

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, О.Орхон нар гадаадад байгаа билээ. Гэхдээ дотоодод тэдний нэгд нь хилийн хориг тавьсан бол, нөгөөг нь цагдан хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэх гээд бужигнаж байна.
ХХБ-ны Гүйцэтгэх захирал Л.Орхонд 1 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулж хил даваад байжээ. Тэгвэл уржигдар /2023.08.16/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эл таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, хилээр гарахыг нь хязгаарласан билээ.
Тэгвэл өнөөдөр /2023.08.18/ ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болно. Тодруулбал, тэрбээр гурван тэрбумын барьцаа үлдээгээд гаднын улс руу яваад хагас жил болов. Иймд түүний гурван тэрбумын барьцааг улсын орлого болгож, цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлээд буй.
Энэ дагуу шүүх хурал уржигдар /2023.08.16/ болох байсан ч, "өмгөөлөгч нь хуралд оролцох боломжгүй" гэдгээ мэдэгдсэн учир хойшилсон. Улмаар өчигдөр /2023.08.17/ 16.00 цагт болох байсан ч, шүүх байрны заал танхимын хүрэлцээ муу, ажлын цаг тарж байгаатай холбогдуулан дахин хойшилсон.
Д.Эрдэнэбилэгийг хорих эсэх шүүх хурал өнөөдөр /2023.08.18/ 15.00 цагт болно.
Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” компаниудын хувьчлалаар буруутгаад асар удаж байгаа. Тэглээ гээд дэнсэлж шүүгээд буруу зөрүүг нь тогтоогоод, ялыг нь үүрүүлчихсэнгүй. Яг л дуусдаггүй үлгэр шиг. Энэ удаад ч бас бүс юуг нь дахин чангааж, боож эхлэв.
Тун саяхан Ардчилсан намын АН-ын залуус зарсан намын байрныхаа газраа Д.Эрдэнэбилэгээс нэхэж хэвлэлийн хурал хийсэн билээ. Үүний ард өнөөх л 49 хувийн хэлцлийн тохироо, шүүх хурлыг зарлах шахалтууд орж байгаа нь гэсэн үг. Ийм шахалтууд чухам хэнд хэрэгтэй болов гэдэг нь анхаарал татна.
Одоогоос яг хоёр сарын өмнө буюу зургаадугаар сарын 20-ны үес ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө ТӨБЗГ-тай хамтарч, “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” компанийн төлөөлөлтэй уулзаж бужигнуулсан. Ингэхдээ улсад 7 их наядын хохирол учруулсан “сахал” Д.Эрдэнэбилэг шиг муу муухай хүн байхгүй хэмээн хэвлэлээр нэг цоллож, ундууцал харуулж хилэгнэсэн. Удаа ч үгүй дараа нь түүний зөвлөх МАН-ын хуульч Ү.Амарбат АТГ-ын үүдэнд хил даваад бараг хагас жил өнгөрсөн Д.Эрдэнэбилэгийн тухай хөндөж мэдээлэл хийсэн байдаг.
Тухайн үед цаг хугацааны давхцалыг нь аваад үзвэл, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг Өмнөговь дахь Бортээгийн нүүрсний уурхайтай холбон “жиргэж” эхэлцгээсэн байдаг. Үүнд Д.Амарбаясгалан таатай хандаагүй. “Админерал”-ын нүүрс баяжуулах үйлдвэр, Бортээгийн уурхайн асуудалд ихээхэн эмзэг хандаж, сошиал сэвээг өөрөөсөө холдуулах гэсэн хардлага хөвөрч байсан нь үнэн.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хууль нэртэй гууль нь энэ хэдэн олигархуудыг бүүр давраачихсан л даа
амарбаясаа болон түүний гар хөлүүд нүүрсний уурхайтай холбоотой асуудлаа бултуулахын тулд юу ч хийж мэдэх эрх баригч намын толгой дээр гарч суусан, бизнес хийж үзээгүй мөртлөө төрөөс саөдаг намаас төрсөн тэрбумтангууд
МАНы пнүүд хулгайгаа нууж энэ улсад хаан суух гээд хийж бүтээж байгаа хэдэн хүнээ ингэж яллах юм даа, бурхан та нарыг шийтгэх цаг ирнэ!
Гэмт хэрэгтнүүдийг гадаадад гарсны дараа хилийн хориг тавьдаг прокурор, шүүхийн энэ тоглоомыг ойлгох ухаан хайрлаач, миний ухаан хүрэхгүй юм.
Z##l
Энэ бүлэглэл монголын хуулийг ёстой нэг доромжилж байна даа
Элгийн юм аа. Дураараа гаруудыг авчирч хорь л доо
Явсан хойгуур нь хилийн хориг тавьдаг монголын хуулийгээ бараг байхгүй байсан нь дээрч юм шиг
Монголд хэн аз жаргалтай вэ? эд нар эд нар өмхий гахайнууд
Ard tvmniig ih doromjloj bna shvv ard tvmnii tsemtsel heregtei bna
Түүнд Эрдэнэтийн 49 хувийг авсан наймааг буцаах эрх бгааг бүү март.......................Хувийн хэвшил удирдлагад оролцсон жилүүдэд ашиг нь шууд 3 нугарч өссөнг бүү март................................
Буцаах эрх байхад яагаад буцаахгүй байгаа юм бэ
Ийм шүүхтэй, яана даа
Иймл мангуу шүүх засаглалтай эргүүнүүд шүү дээ энэ байдлаараа дэлхийд гайхагдсан гэж байгаа
Эдний ийм үйл ажиллагааны цаана НҮҮРСНИЙ гэх хулгай замхарч нуугдсаар САРНИЖ БУТРАН нам дарагдах санаа л явагдаж байгаа ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ яаж ч хуурч дээрэмдэж болдогийн тод жишээ энэ