Б.Болорыг хилээр гарахыг хориглох прокурорын саналыг нөгөөдөр хэлэлцэнэ

“Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн хувьчлалын хэрэгт яллагдагчаар татагдаад буй Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг шүүхээс хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорих шийдвэрийг гаргасан.
Харин гадаадад байгаа ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоныг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Тэгвэл уг хэрэгт холбоотойгоор Сангийн сайд асан Б.Болорт мөн Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч, хэлэлцэхгүй хойшилсоор байгаа юм.
Тэгвэл түүнийг хилээр гарахыг хориглох саналыг прокурорын саналыг нөгөөдөр /2023.08.23/ хэлэлцэхээр шүүх товложээ.
Тэрбээр өдгөө Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хилээр гарцан ч яваан билүү яаж мэдлээ худлаа хориг тавиад зөнд нь хаячихдаг улс ш дээ