УЛС ТӨРУлс төрийн мэдээ

П.Сайнзориг: Шөвгөрсөн бөхөөс допинг илэрсэн. Нэр зарлах болоогүй

Өнөөдөр /2023.08.21/ үндэсний их баяр наадмын барилдаанд зодоглосон 512 бөхийн 32-оос нь допингийн шинжилгээ авч, ирсэн хариуг танилцууллаа. Энэ талаар ХЗДХ-ийн ТНБД П.Сайнзориг дараах мэдээлэл өгөв.

Тэрбээр: "512 бөхийн 32-оос нь шинжилгээ авсан. Өнөөдөр хариу нэгтгэгдэн ирсэн байна. Янз бүрийн мэдээлэл гарч иргэдийг төөрөгдүүлээд байгаа. Лабораторид 17-нд очсон. Харамсалтай нь нэг бөх допинг хэрэглэсэн гэдэг хариу ирлээ. Одоогоор энэ бөхийн нэр усыг зарлах болоогүй. Бүх цаг үед хориглосон метонолон гэдэг бодис илэрсэн. Учир нь тухайн бөх хариуг хүлээн зөвшөөрөхгүй байвал өөрийн хүсэлтийн дагуу Б сорьцодоо орох эсэхээ шийдвэрлэнэ. Энэ шинжилгээний зардлыг өөрөө даана. Шөвгөрсөн бөх гэдгээс илүү мэдээлэл одоогоор хэлж чадахгүй.

Хариу цуварч ирсэн, ирсэн хариуг харуулахгүй байна гэдэг хардалтууд гарсан. Эхний хариу долдугаар сарын 27-нд ирсэн. Үүнээс хойш хүлээлт үүсгэсэн. Энэ хариу өнөөдөр /2023.08.21/ ирсэн. Тиймээс цаг хугацаанд нь олон нийтэд мэдээлж байна. Ирэнгүүт нь байлгаж нууж хаасан зүйл байхгүй.

16 харваач буюу нийт 48 тамирчны хариу ирсэн тул ийн цаг алдалгүй олон нийтэд мэдээлж байна. Үүний дараа өөрт нь мэдээлнэ. Бүх бөхчүүдэд мэдэгдэх шаардлагагүй" гэлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Өчигдөр нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага "гурав, дөрвөн бөхөөс допинг илэрсэн" гэдэг мэдээлэл цацаж иргэдийн тархийг угааж, буруу мэдээлэл түгээж байгаад харамсаж байна. Сэтгүүлчид өөрсдөө ёс зүйтэй байя. Хэрэв гурван дөрвөн бөхөөс илэрснийг мэдэж байсан бол нэрсийг зарлах хэрэгтэй.

Б сорьц адилхан ирлээ гэж бодоход тухайн бөхөд унасан бөхчүүдэд цол олгох асуудлыг уламжилна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хариу хэлэхгүй удааж байна гэдэг нь ямар учиртай хүлээгээд байгаа юм бэ буруутай этгээдүүүд авилга өгөх эсэхээс хамаарна гэсэн үг үү

Zochin
Zochin

Ядаргаа юм . Ниргэсэн хойно нь хашгирч яадаг юм. Бөх нь бөх биш болсон юм бол барилдаж хэдэн төгрөг хийсгэж байхаар болиод бөхгүй наадам болно л биз бөхийн оронд өөр зүйл байсан дээр. Яваандаа бөх ч утгагүй залуус сонирхол биш болно.

Zochin
Zochin

Гайгүй мөнгө өгвөл зарлахгүй гээд байгаа юм уу п.сайнзориг оо

Холбоотой мэдээ

Back to top button