Дональд Трамп сонгуулийн мэтгэлцээнийг алгасна гэв

Дональд Трамп Бүгд найрамдах намын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ зарлажээ.
Өдгөө 77 настай Трамп олон нийтийн сүлжээнд "Олон нийт намайг хэн бэ, ямар амжилттай ерөнхийлөгч байсан гэдгийг минь мэднэ" гэж бичжээ.
Бүгд найрамдах намын ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны хэлэлцүүлэг наймдугаар сарын 23-нд болно. Хоёр дахь мэтгэлцээнийг дараагийн өдөр нь шууд үргэлжлүүлэх боломжтой аж.
Бүгд найрамдах намын эхний шатны сонгуулийн санал хураалт 2024 оны 1-р сарын 15-нд Айова мужид эхлэх юм байна.
АНУ-ын телевизийн сувгийн санал асуулгаар Дональд Трамп 62%-ийн саналаар тэргүүлж, 16%-ийн санал авсан нь гол өрсөлдөгч болох Де Сантисаас хол түрүүлсэн үзүүлэлт болжээ.
Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшиж буй бусад хүмүүс энэхүү үйл явдлын талаар тайлбар хийгээгүй байгаа юм.
2017-2021 онд Америкийн 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп дөрвөн удаа эрүүгийн хэрэгт татагдсан бөгөөд 2024 онд Цагаан ордны сонгуульд дахин нэр дэвших явцдаа хэд хэдэн шүүх хуралд оролцохоор болоод байгаа билээ. Тэрээр өөрт нь тулгаж буй хэргүүдийг улс төрийн “шулмын ан” гэж тодорхойлж байна. Хэрэв Трамп яллагдвал их хэмжээний хорих ял авах магадлалтай аж.
Эх сурвалж: BBC
Б.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.