УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Энэ сарын 26-наас автомашинууд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно"

Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажилтай холбоотойгоор автомашинуудыг дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор оролцуулах шийдвэр гаргаад байна.

Наймдугаар сарын 26, 28, 30 есдүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд ТЭГШ буюу 0, 2, 4, 6, 8 тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.

Наймдугаар сарын 27, 29, 31 есдүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд СОНДГОЙ буюу 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.

Дугаарын хязгаарлалт үйлчлэх одоогийн бүс хэвээр буюу:

  • Хойд хязгаар 32-ийн тойрог
  • Зүүн хязгаар чулуун овооны аюулгүйн тойрог
  • Урд хязгаар 120 мянгатын уулзвар
  • Баруун хязгаар Саппорогийн тойрог гэсэн байршлуудад хамаарна.

Дугаарын хязгаарлалт өглөөний 08.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл үйлчилнэ.

  • 2020 онд 88,344 тээврийн хэрэгсэл
  • 2021 онд 104,522 тээврийн хэрэгсэл
  • 2022 онд 97,458 тээврийн хэрэгсэл
  • 2023 оны найман сарын байдлаар 71,575 тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ.

Энэ жил 200 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан. Одооогоор 600 мянга гаруй бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Найман сарын байдлаар нийслэлд 395-485 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс түгжрэлд нөлөөлж байгаа тул энэхүү арга хэмжээг авч байна. Өнгөрсөн долоо хоногт 177,540 тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас орж ирсэн. Зах худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн их байна" хэмээн мэдэгдлээ.


ТЦА-наас: "School police эргүүлтэй хамтран хяналт шалгалтыг зохион байгуулна. Иргэдийн гаргаж буй алдаа замын түгжрэл, сааталд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан бодит жишээнүүдийг танилцуулахаар төлөвлөсөн.

Нийтийн тээврийн автобусыг авто замын нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчуулах шалгалтын ажлыг эхлүүлж байгаа.

Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, орой 22:00-06:00 цагийн хооронд чиглэлийн тээврийн хэрэгслийн буюу автобусны буудал автомашин зогсохыг зөвшөөрдөг. Бусад цагт автобусны буудал дээр нийтийн тээврийн автобуснаас бусад машин зогсохыг хориглодог. Уг хориглосон заалтын хэрэгжилтийн хангуулна.

Хөдөлгөөнд саад болж буй тээврийн хэрэгслийг холдуулах, захиргааны арга хэмжээ авах шалгалтын ажлыг эхлүүлнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 22, 2023 14:25

ХҮРЭЭГЭЭ ТЭЛ ТЭГЭХГҮЙ БОЛ НЭМЭРГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button