ДЭЛХИЙ

Сөүлд метрогоор гурван хоног хязгааргүй зорчих тасалбар гарна

Сөүл хот гадаадын жуулчдыг илүү ая тухтай байлгах үүднээс богино хугацаанд метрогоор хязгааргүй зорчих шинэ тасалбар олгохоо мэдэгджээ.

Нийслэлд ирж буй гадаад жуулчдын 36.8 хувь нь дунджаар 4-7 хоног тус хотод байдаг гэж тооцож, нэг болон гурван өдрийн аялалын тасалбар олгоход анхаарал хандуулах юм байна.

Аялал жуулчлалын шинэ тасалбарыг энэ оны хоёрдугаар хагаст багтаан олгох бөгөөд нэг өдрийн тасалбарын үнэ 5,600 вон (4 доллар), гурван өдрийн тасалбарын үнэ 11,800 вон байх юм.

Энэхүү төлөвлөгөө нь өнгөрсөн сард хотын захиргаанаас шалгарсан гурван бүтээлч санааны нэг юм. Үлдсэн хоёр нь нэгэн зэрэг харилцан ярианы орчуулга хийх үйлчилгээ ба T-luggage хэмээх нэг өдрийн ачаа тээшийг хүргэх үйлчилгээ аж.

Нэгэн зэрэг харилцан яриаг орчуулгын үйлчилгээ нь метроны буудлын ажилтан болон гадаадын жуулчин хоёр өөр хэлээр ярьдаг бол синхрон орчуулга хийх хоёр талын тунгалаг дэлгэцийг ашигладаг. Тус үйлчилгээ нь энэ оны 11-р сард Мён-дун өртөөний 4-р шугамаар нэвтэрч эхлэх юм байна. Энэхүү үйлчилгээ нь 13 хэлийг хамрах бөгөөд ирэх жил Сөүл, Итаевон зэрэг газарт бий болох төлөвтэй байгаа юм.

Мөн T тээшний үйлчилгээ нь тавдугаар сард хэрэгжиж эхэлсэн бөгөөд метроны буудлууд болон Инчон, Гимпо зэрэг олон улсын нисэх онгоцны буудлуудын хооронд нэг өдрийн дотор ачаа тээш хүргэх үйлчилгээ ажээ.

Эх сурвалж: The Korea Times

Б.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-22 22:42

Хэр үнэтэй ? Гадаадад бол �##�ь дээр үеэс ачаагаа шуудангаар урьдчилж илгээгээд өөрсдөө биеэ аваад очдог. Тансагууд нь.

Холбоотой мэдээ

Back to top button