УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АНУ-ын сургуулиуд хичээлийн дөрвөн өдөртэй боллоо

Дэлхийн олон улсуудад тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа билээ. Тэгвэл АНУ-д зарим бүрэн дунд боловсролын сургуулиуд 4 өдөр хичээллэдэг болсон байна. Одоогийн байдлаар 26 мужийн 876 сургуулийн бүс хичээлийн 4 өдрийн системд шилжжээ.

АНУ-д сургуулиудыг дүүрэгт хуваадаг аж. Нэг сургуулийн дүүрэгт хэд хэдэн сургууль үйл ажиллагаа явуулж болдог.

Тухайлбал Флорида мужид 2013-2014 оны хооронд 67 сургуулийн дүүрэгт 2 сая 700 мянган хүүхэд суралцаж байжээ. Энэ нь дүүрэг болгонд 40 мянга гаруй сурагч байдаг гэсэн үг. Дөрвөн өдөр хичээллэх хөтөлбөрийг жижиг, алслагдмал дүүргүүдтэй харьцуулахад том сургуулийн дүүргүүд хэрэгжүүлэх нь илүү байгаа аж.

Мэдээж хичээлийн өдрийг бууруулах нь сурлагын түвшинд муугаар нөлөөлж магадгүй гэх асуудлыг хөндөх билээ. Тэгвэл Колумбын их сургуулийн Багшийн коллежийн профессор Аарон Паллас хөтөлбөрийн өөрчлөлтийн талаар ярихдаа “Одоогоор долоо хоногт дөрвөн өдөр хичээллэх нь сурлагад ямар нөлөө үзүүлдгийг харуулсан сайн нотолгоо, баримт илрээгүй байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: CBS News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 23, 2023 11:01

Маш зөв л юм байна. Манайх ч гэсэн үүн рүү л орох хэрэгтэй. Ялангуяа оюутнуудыг 7 хоногт 2 л өдөр танхимд бусад өдөр эь цахимаар хичээллэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button